НИЙГЭМ

Анзаараагүй мэндчилгээ: “V сард багтаж тэтгэврийн зээлгүй ахмадуудад 1 сая төгрөг олгоно”

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 31-ний өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдэд шинэ жилийн мэнд дэвшүүлэхдээ “Таван сард багтаан тэтгэврийн зээлгүй ахмадуудад 1 сая төгрөг олгоно” хэмээн мэдэгдсэн.

Олон нийт Ерөнхийлөгчийн мэндчилгээнд шинэ зүйл байж мэднэ гэх хүлээлттэй байсан тул Г.Занданшатар болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын мэндчилгээний агуулгад анхаараагүй.

Салхитын мөнгөний ордыг Төр буцаан авч, бүх тэтгэврийн зээлүүдийг тэглэсэн. Харин зээлгүй байсан ахмадуудад 1 сая төгрөгийн ваучер олгоно гэх зүйл яригдсаар дараагийн онтойгоо ийн золгож байгаа юм. Тэгвэл УИХ-ын дарга үүнийг 2021 оны эхний таван сард багтаан нэг мөр болгоно гэдгээ ингэж мэдэгджээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
,зочин
,зочин
2021-01-01 17:08

MAHын сонгуулийн гол бай нь ахмадууд.

Холбоотой мэдээ

Back to top button