НийгмийнСПОРТ

Ц.Батнасан: Э.Цэндбаатарт боломж олгоно, тэмцээнд оролцуулна

Дэлхий даяар 2021 оныг угтаж авсантай зэрэгцэн Токиогийн олимпийн салхи улам хүчтэй сэвэлзэж эхэллээ. Цар тахлын үед тамирчдынхаа бэлтгэлийг цалгардуулахгүй байх, олимпийн эрх нэжгээдийг нэмж авах зэрэг олон шалгуур, бэрхшээл улс бүхэнд тулгарч буй нь мэдээж. Халдвар, хамгааллын дэглэм алдалгүйгээр тамирчдын бэлтгэлийг хийлгэх, олимпод бэлтгэнэ гэдэг нь өөрөө том шалгуур боллоо.

Монголын тамирчид одоогийн байдлаар олимпын 11 (Чөлөөт бөх С.Батцэцэг, Т.Тулга, бокс Б.Чинзориг, буудлага О.Гүндэгмаа, Э.Даваахүү, Ц.Анударь, О.Есүгэн, байт харваа Б.Отгонболд, сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэй баг болон хөнгөн атлетикийн Б.Мөнхзаяа, Ц.Бямбажав нар болзлыг нь хангаад буй), паралимпийн таван (пара пауэрлифтинг Э.Содномпилжээ, пара таеквондо Г.Болор-Эрдэнэ, Э.Энхтуяа, пара буудлага З.Ганбаатар, пара байт харваа Н.Мөнхбаатар) эрх аваад байгаа юм.

Монгол Улс “Токио-2020” олимпод хэрхэн бэлдэж байна вэ. Өнгөрсөн онд бүтэн жилийн турш УАШТ-ээс өөр тэмцээнд оролцоогүй шахам (зарим төрлийн спортынхныг эс тооцвол) тамирчид ийм хүнд цаг үед олимпод түрүүлэх, медаль хүртэх хэмжээнд формдоо орж амжих уу. Хэдийгээр цар тахалтай байгаа ч цаг хугацаа тамирчдыг хүлээхгүй. Цаг хугацаатай уралдан тамирчдаа бэлдэх, олимпын эрх нэмж авах бүр цаашлаад олимпын дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлэхийн тулд харьяа байгууллагууд хэрхэхээр төлөвлөж байна вэ. Энэ удаа бид энэ асуудлыг хөндлөө.

ЕРӨНХИЙЛӨГЧГҮЙ, АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧГҮЙ БАЙГАА МОНГОЛЫН БОКСЧИД

Бээжингийн олимпоос хойш медалийн буухиагаа таслаагүй, бахдам амжилттай яваа Монголын боксчид одоогоор олимпын нэг эрх (Б.Чинзориг) аваад буй. Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Бат-Эрдэнэ УИХ-ээр сонгогдсон тул хуулийн дагуу ажлаа хүлээлгэн өгч, оронд нь хэн нэгнийг томилоогүй байгаа. Мөн боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн суудал одоо ч эзгүй хэвээр. Холбооны ерөнхийлөгч, ахлах дасгалжуулагчийг ойрын хугацаанд сонгох шаардлага тэдэнд тулгараад буй. Бид Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасангаас зарим зүйлийг тодрууллаа.

ГОВЬ-АЛТАЙД ТАМИРЧДААРАА ӨНДРИЙН БЭЛТГЭЛ ХИЙЛГЭНЭ

Голынх нь Ц.Батнасан

-Ойрын хугацаанд боксчдыг нэгдсэн бэлтгэлд гаргах төлөвлөгөө бий юү?

-Байлгүй яах вэ. Нэгдүгээр сарын 6-нд хөл хориог сунгах эсэхийг харгалзана. Ямар шийдвэр гарахаас их зүйл шалтгаална. Ямар ч байсан ойрын хугацаанд Говь-Алтай явж, өндрийн бэлтгэл хийнэ. Бэлтгэлээ хангачихсан байгаа. Хэрвээ УОК-оос зөвшөөрвөл тэнд хоёр юм уу гурван долоо хоног бэлтгэл хийнэ. Болж өгвөл энэ сарын 10 хавьцаа Говь-Алтай руу явах бодолтой байна. Тийшээ явж ирэнгүүтээ “Найрамдал”-д нэгдсэн бэлтгэлд гарах төлөвлөгөөтэй байна.

ОЛИМПЫН 4-5 ЭРХ НЭМЖ АВАХ ЗОРИЛГОТОЙ

-Олимпын эрх олгох ганцхан тэмцээнд Монголын боксчид оролцох боломжтой. Хэдэн эрх нэмж авахаар зорьж байна вэ?

-Тус тэмцээн зургаадугаар сарын эхээр Франц улсад болно. Жин бүрт харилцан адилгүй, олимпын 4-6 эрх олгоно. Ямар ч байсан эрэгтэйчүүдийн жинд 2-3, эмэгтэйчүүдийнхэд хоёр эрх нэмж авах зорилготой байна.

-Холбооны ерөнхийлөгчөө, ахлах дасгалжуулагчаа хэзээ сонгох вэ?

-Одоогоор боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн үүргийг О.Батхүү түр орлон гүйцэтгэж байгаа. Манай холбооныхон арваннэгдүгээр сард хийхээр товлоод байсан залуучуудын УАШТ-ий Ээлжит хурлаа хийн, ерөнхийлөгч, ахлах дасгалжуулагчаа сонгохоор төлөвлөөд байсан юм. Гэвч цар тахлын улмаас тус тэмцээн цуцлагдсан. Ерөнхийлөгчөө, ахлах дасгалжуулагчаа тэдэнд сонгоно гээд хэлэх боломж алга.

Цар тахлын нөхцөл байдал юу болох нь уу. Хөл хориог сунгах эсэх тодорхойгүй байна. Хөл хориог сунгавал хойшлуулахаас өөр аргагүй. Коронавирусийн халдвар намжин, хөл хориог сулруулбал учир нь олдох байлгүй.

Холбооны ерөнхийлөгч, ахлах дасгалжуулагчид тийм, тийм хүний нэр яригдаж байна гээд хэлэх боломжгүй. Хүн, хүний санаа бодол ондоо. Ээлжит хурлаар ярилцаж байгаад сонгоё гэсэн бодолтой байгаа.

Э.ЦЭНДБААТАРЫГ ЭРХИЙН ТЭМЦЭЭНД, ОЛИМПЫН НААДАМД ӨРСӨЛДҮҮЛНЭ

-Олимпын эрх авах, “Токио-2020”-иос медаль хүртэх боломжтой гол тамирчдын нэг нь ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар. Риогийн олимпод байрт орсон түүний нэг бичлэг цахим орчинд цацагдсан. Нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Яаж сайн байх вэ дээ. Сайнгүй байна. Би бол Э.Цэндбаатарт боломж олгох, олимпын эрхийн тэмцээнд бүр цаашлаад олимпын наадамд өрсөлдүүлэх бодолтой байна. Залуу хүнийг алдсан дээр нь дэвсэх онцгүй. Э.Цэндбаатар алдсан, үүнийгээ ойлгосон. Алдаагаа засах боломж олгох хэрэгтэй.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-01-04 14:22

zuv zaluu hvnd bolomj olgoh heregtei amjilt hvsey

Зочин
Зочин
2021-01-04 15:03

хэтэрхий олон �##�даад байгаа юм биш үү хар тамхичин одоо амжилт гаргана гэж юу байхав дээ

Зочин
Зочин
2021-01-04 15:27

Jingiinh ni ulsiin avarga bolson zaluug yavuulj boldoggui yumu.

A l
A l
2021-01-04 15:35

Har tamhichin erguu a l aar yadiin

Зочин
Зочин
2021-01-04 18:33

Дүү минь хичээгээрэй.Итгэл гэдэг чинь их хэврэг эд шүү

aldaagui shv Tsendka
aldaagui shv Tsendka
2021-01-05 14:58

aldaad bh yu bdiin! hvnees ilvv yum uzuulsen bish, shuud l oroltsuulaach temtseenvvded n

Насаа
Насаа
2021-01-05 16:16

Хэхэ тамирчин хүн хар тамхи хэрэглэнэ, бусадтай зодолдоно, дасг�##�жуулагчаа зодно гэдэг ёс суртахууны хувьд бүрэн ялзарсны шинж л дээ. Өөр
итгэл хүлээлгэсэн нь дээр

Алтансүх
Алтансүх
2021-01-06 00:40

За одоо наад нэг даварсан хар л�##�ар аа хөөгөөд явуулаач ээ жиндээ улсын авраг болсон з�##�уу явах ёстой биз дээ үхсэн ацаа хийх юм з�##�уучуудад сургамж болгоод наад юмаа хөөж явуул

Зочин
Зочин
2021-01-06 08:37

Татвар төлөгчидийн мөнгөөр битгий наргиа одоо больсон та нар зуга�##�ж ханасан .Сахилга хариуцлага хаана байна . Зайл

Dindon
Dindon
2021-01-06 10:17

Aaaa mdhgvmdaaa ochnoon l bolomj olgosn bishvv huulin dguu ymar ch haritslaga tootsogui jishee n ter zodooni hereg dr bas l uuchilsn odoo ch bas uuchiljn ygad uu ugasaa mkngoloos boxooor tsndbaataraas oor sain oroltsh tamirchingui blhr l tgj bgan ternes jirin irgenig zgr ongorogd bhgv l nigem shde

Зочин
Зочин
2021-01-06 22:22

Гудамжинд ш�##�дан нүцгэн орилоод явж байдаг насанд хүрсэн эр хүнийг хүүхэд мэт �##�дсан ч гэх шиг. Ийм мэдрэл муутай эсвэл хар тамхинд донтсон амьтан ажжилт гаргах нь юу л бол доо. Хариуцлаг хүлээлгэх л хэрэгтэй. Овоо боксчин юм уу гэтэл ш�##�ихгүй донтон байжээ л гэж бодож байна. Шигшээ багаас �######�уулах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button