ДЭЛХИЙ

Илон Маскын хөрөнгө Жефф Безосынхоос нэг тэрбум доллараар илүү гарч, дэлхийн хамгийн баян хүн болов

“Amazon” компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос 2017 онд хөрөнгөөрөө Билл Гейтсийг давж түүнээс хойш дэлхий дээрх хамгийн баян хүн цолыг хадгалсаар ирсэн билээ. Тэгвэл “Tesla” компанийн хувьцааны үнэ өчигдөр (2021.01.07) 800 ам.доллар давж өссөнөөр Илон Маск 185 тэрбум долларын хөрөнгөтэй боллоо. Тэрбээр Жефф Безосыг (184 тэрбум ам.доллар) ардаа орхин дэлхийн хамгийн баян хүн болсон байна.

Өнгөрсөн лхагва гарагийн өдөр (2021.01.06) “Tesla” компанийн үнэ 700 тэрбум ам.доллар давжээ. Ингэснээр “Tesla” нь “Toyota”, “Volkswagen”, “Hyundai”, “General Motors”, “Ford” компаниудыг нэмснээс илүү үнэтэй болсон байна.

Ноён Маск уг мэдээг сонсоод Твиттер хуудсан дээрээ “Сонин л юм”, “За ажилдаа буцаад оръё доо” гэж жиргэжээ. Тэрбээр өнгөрсөн жилийн эхэнд 27 тэрбум долларын хөрөнгөтэй байсан аж.

Эх сурвалж: BBC, Mashable

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button