ДЭЛХИЙ

Их Британи улс “Moderna” компанийн вакциныг баталлаа

Их Британи улс өчигдөр (2021.01.08) “Moderna” компанийн “mRNA-1243” вакциныг баталжээ. Тэд өмнө нь “Pfizer/BioNTech” мөн “Oxford/AstraZeneca” нарын вакциныг баталсан билээ. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Мэтт Хэнкок “mRNA-1243” вакцин гуравдугаар сарын үед л Их Британид хүргэгдэж ирнэ хэмээсэн юм.

Бизнесийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Алок Шарма “Хөл хориог эцэслэхэд ахин нэг алхам ойртлоо” гэж хэлсэн байна.

Европын Холбоо “mRNA-1243” вакциныг өнгөрсөн лхагва гарагийн өдөр баталсан бөгөөд тэд “Moderna” компаниас 180 сая тун захиалсан билээ.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон дархлаажуулалтын явцыг хурдасгахаар цэргийн хүчнийг ашиглаж эхэлсэн гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр дархлаажуулалтын аяныг хурдасган дараа долоо хоногийн баасан гараг хүртэл өдөр болгон 200 мянган тун тарина хэмээн амласан байна.

“Moderna” болон “Pfizer/BioNTech” нарын вакцин нь мэдээллийн РНХ ашиглаж хийсэн гэдгээрээ онцлог. Тус компаниудын вакциныг удаан хугацаанд хадгалахын тулд маш хүйтэн хэмд байлгах ёстой. Мэдээллийн РНХ нь хурдан задардаг учир хүйтэн хэмд хадгалах хэрэгтэй аж. “Moderna” компанийн захирал хоёр өдрийн өмнө “mRNA-1243” вакцин нь хоёр жилийн турш дархлаа тогтоодог байх магадлал өндөр гэсэн юм.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button