ДЭЛХИЙ

Трамп Байдены тангараг өргөх ёслолд оролцохгүй гэв

АНУ-ын Конгресс Электорал коллежийн саналыг тоолж Жо Байдены ялалтыг эцэслэн баталгаажуулсан билээ. Түүний тангараг өргөх ёслол ирэх 20-ны өдөр болох юм.

Тэгвэл Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр (2021.01.08) Твиттер хуудсандаа “Надаас үүний талаар асуусан бүх хүмүүст хариулахад, би нэгдүгээр сарын 20-ны өдөр болох тангараг өргөх ёслолд оролцохгүй” хэмээсэн юм. Нэгэн эх сурвалжийн мэдээлснээр бол тангараг өргөх ёслолын өмнөх өдөр тэрбээр гэр бүлтэйгээ цуг Флорида муж дахь гэртээ очих юм гэнэ.

https://twitter.com/realDonaldTrump/status/1347569870578266115?s=20

Тэрбээр үүнээс нэг өдрийн эцэст нь сонгуулийн хариуг хүлээн зөвшөөрч “Конгресс сонгуулийн хариуг баталлаа. Шинэ засаг ирэх 20-ны өдөр үүрэгт ажлаа хүлээн авна. Миний бие Ерөнхийлөгчийн суудлаа дэг журамтай хүлээлгэн өгөх болно” гэж Твиттер хуудсандаа видео мэдэгдэл билээ.

Түүний Твиттер хаяг Вашингтон хотод өрнөсөн бослогын улмаас 12 цагийн турш түр хаагдсан. Харин Фэйсбүүк болон Инстаграм Дональд Трампын албан ёсны хуудсыг хугацаагүйгээр хаасан юм. Фэйсбүүк компанийн захирал Марк Зукерберг өчигдөр Ерөнхийлөгчийн албан ёсны хуудсыг дор хаяж хоёр долоо хоногийн турш хааж байгаа хэмээсэн байна. Мөн Трампын “Twitch”, “Snapchat” хаягуудыг хаажээ.

Эх сурвалж: Daily Mail, Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2021-01-09 09:56

ЭНЭ ТЭНЭГИЙГ МЭДЭЭЖ УРИХ Ч ҮГҮЙ

зочин
зочин
2021-01-09 10:36

Ирээд хэрэггүй дээ. Ялагдаж чаддаггүй үймээн бослого з.байгуулж хүний амь нас хохирход хүргэлээ.Америкийн түүхэнд ийм шившиг байхгүй. Ард түмэн нь ахиад сонгохгүй гээд өөр хүнд сан�##� өгч байхад би сонгогдоно гэж дайраад муйхарлаад байдаг тэнэг хүн юм Трамп чинь

Наран
Наран
2021-01-09 10:59

Зүрх сэтгэлгүй, арьсны өнгөөр ялгаварлагч, дээрэлхүү, мөнгөний хамаар�##�тай өвгөн...

Холбоотой мэдээ

Back to top button