СПОРТ
“Мастерс”: Өнөөдөр Д.Сумъяа, М.Уранцэцэг тэргүүтэй есөн жүдоч барилдаж байна

Жүдо бөхийн “Мастерс” тэмцээн Катарын Доха хотод яг одоо эхэлж байна.
Түрүүлсэн бөхөд чансааны 1800, үзүүрлэсэн жүдочид 1260, хүрэл медаль хүртсэн нь 900 оноо олгох тус тэмцээнд 16 тамирчин ЗОДОГЛОЖ буй.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин, Екатеринбургийн “Их дуулга”-ын аварга Л.Өнөболд, 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн, Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн 48 кг-д ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, өнгөрсөн жил үзүүрлэсэн “Мастерс” тэмцээнд үзүүрлэсэн Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, Л.Сосорбарам, 57 кг-д Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа нар барилдаж байна.
“Мастерс” тэмцээнд түрүүлсэн, медаль хүртсэн монгол жүдочид. ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.