ДЭЛХИЙ

Жефф Безос хөрөнгөөрөө Илон Маскийг дахин давлаа

“Tesla”, “Space” гэх мэт компаниудыг үүсгэн байгуулсан Илон Маскийн хөрөнгө өнгөрсөн пүрэв гарагийн өдөр Жефф Безосынхоос нэг тэрбум ам.доллараар илүү гарсан билээ. Учир нь тус өдөр “Tesla” компанийн хувьцааны ханш нэмэгдэж анх удаа 800 ам.долларын босгыг давсан юм.

Тэрбээр өнгөрсөн жилийн эхэнд 27 тэрбум долларын хөрөнгөтэй байжээ. Түүний хөрөнгө 2020 онд 150 тэрбум гаруй доллараар нэмэгдсэн. “Bloomberg” агентлагт мэдээлснээр “Tesla” компани 500 мянган машин борлуулж, хувьцааны ханш нь 740 хувиар нэмэгдсэн аж.

Жефф Безос 2017 онд хөрөнгөөрөө Билл Гейтсийг давж түүнээс хойш дэлхий дээрх хамгийн баян хүн цолыг хадгалсаар ирсэн боловч өнгөрсөн пүрэв гарагт Илон Маск түүнийг гүйцсэн юм.

Тэгвэл “Forbes” сэтгүүлийн тооцоогоор “Tesla” компанийн ханш унаснаас болж Илон Маскийн хөрөнгө 13.5 тэрбум доллараар буурч, Жефф Безос буцаад дэлхийн хамгийн баян хүн болжээ. “Forbes” сэтгүүлийн сайтад мэдээлснээр “Amazon” компанийн захирал Жефф Безос 182.12 тэрбум ам.доллар, Илон Маск 176.2 тэрбум долларын хөрөнгөтэй гэжээ.

Мягмар гарагийн өглөөний байдлаар “Bloomberg”-ын тооцооллоор Илон Маск 194 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр дэлхийн хамгийн баян хүн хэвээр байжээ. Тус тооцоололд “Tesla” компанийн хувьцааны ханш уналтыг оруулсан гэнэ.

Эх сурвалж: Business Insider

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button