ДЭЛХИЙ

Япон улс нэмж долоон мужид онц байдал тогтоолоо

Япон улсын Токио хот болон ойролцоох Канагава, Чиба, Сайтама мужуудад “КОВИД-19”-ийн тохиолдол тасралтгүй нэмэгдэж байсан тул өнгөрсөн баасан гарагаас онц байдал зарласан. Тус байршлуудад онц байдал дор хаяж ирэх сарын 7-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

Тэгвэл нөлөө бүхий албан тушаалтнууд Японд нэмж долоон мужид онц байдал зарлах тухайгаа мэдээлжээ. Тус мужид Осака, Кёото, Хёого, Аичи, Гифү, Фүкүока, Точиги нар багтаж байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн онц байдалд шилжих юм. Япон улсад өнгөрсөн арван нэгдүгээр сараас хойш “КОВИД-19”-ийн тохиолдол нэмэгдсээр байгаа тул улсын эрүүл мэндийн тогтолцоонд ачаалал үүсэж эхэлжээ. Өнгөрсөн баасан гарагийн хувьд 7,900 тохиолдол нэмж бүртгэгдсэн нь рекорд эвдэв. Мөн тус өдөр Осака, Кёото, Хёого мужууд урьд өмнө нь байгаагүй их тохиолдол нэг өдөрт бүртгэж авсан. Япон өмнө нь дөрөвдүгээр сард улс даяараа онц байдал зарлаж байсан юм.

Харин энэ удаагийн онц байдлаар ресторан, паб, кафе зэрэг согтууруулах ундаа худалдаалдаг үйлчилгээний газруудын ажлын цагийг багасгаж, оронд нь өдөр бүр 40-өөс 60 мянган иений нөхөн олговор олгохыг санал болгожээ.

Эх сурвалж: Mainichi Shimbum

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button