Нийгмийн

ХӨСҮТ: Улаанбаатарт шинээр 13 халдвар нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын тухай мэдээллийг хийлээ. Мэдээлээр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

2021 оны нэгдүгээр сарын 12-нд шинжилгээ хийхэд 13 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнд Ачтан эмнэлгийн тусгаарлалтад байсан эмч, БГД-ийн дөрөвдүгээр хороонд оршин суух гурван өрхийн 7 иргэн, батлагдсан тохиолдлын хөрш айлын нэг иргэн, БЗД-ийн 17-р хорооны хавьтал хүний хөрш болон гэр бүлийн таван хүнээс халдвар илэрсэн” гэв.

Ийнхүү Улаанбаатарт халдвар авсан иргэдийн тоо 643 боллоо. Улсад кластераар бүртгэгдсэн 969 тохиолдол. Нийт бүртгэгдсэн 1469 тохиолдлын 61,9 хувь эдгэрчээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button