ДЭЛХИЙ

АНУ Монгол улсыг H-2A визийн ангиллаас хаслаа

АНУ-ын иргэншил, цагаачлалын үйл ажиллагаа хариуцсан хорооны веб сайт Монгол улсыг H-2A визийн ангиллаас хассан тухай өчигдөр (2021.01.12) мэдээлсэн байна. Залилан, хүний наймаа, хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдох, визийн хугацаа хэтрүүлэх болон холбогдох дүрэм журмыг дагаагүй тохиолдолд тус улсыг жагсаалтнаас хасдаг юм. Монгол улсын иргэд визийн хугацаа хэтрүүлэх зөрчил олон гаргасан тул тус ангиллаас хасжээ. H-2A виз нь түр хугацаанд хөдөө аж ахуйн салбарт ажиллах эрх олгодог.

Өнгөрсөн жил АНУ-д H-2A визээр очсон 67 хүнээс 27 нь буюу 40 гаруй хувь нь хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан аж. Энэ шийдвэрийн улмаас Монгол улсын иргэд 2021 оны нэгдүгээр сарын 19-нөөс 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл тус визээр АНУ-руу зорчих боломжгүй боллоо.

Мөн Самоа Тонга улсыг H-2B визийн ангиллаас хассан байна. Учир нь Самоа болон Тонга улсын Засгийн Газрын хамтын ажиллагаа хангалтгүй байсан хэмээн үзжээ.

Эх сурвалж: USCIS

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ганз
Ганз
2021-01-13 15:58

Сайхан мэдээ бна ашгүйдээ

уншигч
уншигч
2021-01-14 08:53

Яахав яахав зүгээр нэг их ач холбогдолгүй зүйл. АНУ-аас жаахан зай барьж холхонл байсан нь дээр. Зүгээр сайн байна.

Холбоотой мэдээ

Back to top button