Нийгмийн

“Хүүхдийн хоолны мөнгө, сургалтын төлбөрийг дараагийн жилд шилжүүлэх журмыг батална”

Засгийн газрын ээлжит хурлаар хувийн их, дээд сургуулийн оюутнууд боловсролын зээлд хамрагдах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор БШУ-ны сайд Л.Цэвэдсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ:

“Цар тахлаас үүдэн иргэдэд учирч буй санхүүгийн хүндрэлийг харгалзан оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, дотоодын их дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудад хоёр хэлбэрээр 2020-2021 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр болж байна. Мөн Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр элсэгчдийг ЭЕШ-ын 501-ээс дээш оноо авсан бол хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрөөс чөлөөлж, төрөөс 100 хувь олгодог байсныг ЭЕШ-ын босго оноог 450 болгон буурууллаа. 

Төрийн болон төрийн бус өмчийн дотоодын их дээд сургуульд, тэргүүлэх чиглэлийн болон, тэргүүлэх чиглэлээс бусад мэргэжлээр 2,8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнуудыг боловсролын зээлд хамруулахаар журамд нэмэлт өөрчлөлт орууллаа.

Эцэг эхчүүдээс теле хичээлтэй холбоотой гомдол, санал хүсэлт их ирж байна. Сурагчдыг амарч байх үед хичээл явууллаа гэж байна. Энэ нь бол 100% сайн дурын сургалт, давтлага юм. Хичээл танхимын бус теле хэлбэрт шилжсэнтэй холбоотойгоор хүүхдүүдийн хоолны мөнгө, сургалтын төлбөрийг дараагийн жилд шилжүүлэх журмыг батлахаар ажиллаж байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Энэ жил хувьсах зард#### тэрбум тэрбумээр төр хувийн сургуульд шилжүүлсэн. Нэмэх нь сург####тын төлбар. Хувийн сургуульд онлайн хичээл явуулсан нэрээр төлбөрөө 100 хувь авдаг. Чанар байхгүй. Энэ бүгдийн эцэст чимээгүй бизнес явж байна……

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button