ДЭЛХИЙ

Дональд Трампын Youtube хуудсыг түр хаажээ

АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампыг хүчирхийлэлд турхирсан гэх үндэслэлээр түүний Твиттер, Фэйсбүүк, Реддит, Твич, Снэпчат дээрх албан ёсны хуудсыг хаасан билээ. Томоохон сошиал платформуудаас Ютүб л түүний хуудсанд арга хэмжээ аваагүй байсан юм.

Тэгвэл Дональд Трамп өчигдөр ютүб хуудсан дээрээ хилийн дагуу барьсан хана хууль сахиулах албаны тухай хэд хэдэн бичлэг оруулжээ. Тус бичлэгүүд хүчирхийлэлд турхирсан гэх шалтгаанаар сануулга авч Трампын хуудас долоо хоногийн турш хаагджээ. Хэрвээ дараагийн 90 хоногийн турш дахин нэг сануулга авбал түүний хуудас хоёр долоо хоногийн турш хаагдах юм. Харин гурав дахь сануулгаар Трампын ютүб хуудас бүр мөсөн хаагдах болно. Мөн түүний нийтэлсэн бичлэгүүд дээрх сэтгэгдлийг бүр мөсөн хаах юм байна.

Эх сурвалж: Daily mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button