НИЙГЭМ

Засгийн газраас сургалтын төлбөрт уян хатан хандах журам батлахыг үүрэг болгожээ

Өнөөдөр /2020.01.13/ Засгийн газар хуралдаж, боловсролын салбарт холбогдох хэд хэдэн шийдвэр гаргалаа.

Үүнд 2020-2021 оны хичээлийн жилд суралцаж буй:

  • Төрийн болон хувийн өмчит их сургуулийн оюутнуудад
  • Тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцдаг эсэхийг нь үл хамааран Оюутны хөгжлийн зээл олгох шийдвэр багтсан.

Мөн цар тахлын үед бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэнтэй холбогдуулан сургалтын төлбөрт уян хатан хандах /хөнгөлөх, дараагийн улирлын төлбөрт шилжүүлэх г.м/ журам батлахыг БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэнд даалгажээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-01-13 19:08

Мөн хувийн ерөнхий боловсролын дунд сургуулиуд хамрагдах ёстой

Холбоотой мэдээ

Back to top button