ДЭЛХИЙ

Дэлхийн дулаарал далайн зарим организмыг илүү тод гэрэлтдэг болгох магадлалтай

Эрдэмтэд цаг агаарын өөрчлөлтийн улмаас далайн pH (орчин) багасаж хүчиллэг болох тусам зарим биолюминесценц организмууд илүү тод гэрэлтдэг болж зарим нь бүдгэрч магадгүй хэмээн үзжээ. Биолюминесценц нь аливаа организм ялгаруулдаг химийн бодисынхоо тусламжтай харанхуйд гэрэлтэх чадвар юм. Эрдэмтдийн нээж илрүүлснээр бол 90 гаруй төрөл зүйлийн организм гэрэлтэх чадвартай гэнэ.

Тэднийг гэрэлтүүлдэг бүтэц организмууд дунд маш их ялгаатай байдаг, заримд нь атомуудын ганц гинжин хэлхээ гэрэл үүсгэж байхад бусдад нь маш том бөгж бүтэцтэй нийлмэл бодис байдаг аж.

Ийм өөр өөр бодис тэднийг гэрэлтүүлдэг тул pH-ийн өөрчлөлт тус организмуудын биолюминесценц чадварт нөлөөлж болох юм. Хэрвээ бид нүүрс, байгалийн хий гэх мэт түлшийг ашигласаар байвал 2100 он гэхэд далайн дундаж pH 8.1-ээс 7 хүртэл буурч илүү хүчиллэг болно хэмээн эрдэмтэд тооцоолж буй.

Биолюминесценц чанар хүчиллэг орчинд хэрхэн өөрчлөгдөхийг судлахаар Хавайн их сургуулийн эрдэмтэн Том Иваницки хэд хэдэн судлаачидтай хамтран есөн өөр хүрээний организмууд дээр хийгдсэн биолюминесценцийн тухай 49 ширхэг судалгааг нэгтгэжээ. Тэд pH 8.1-ээс 7.7 хүртэл буурвал биолюминесценц организмуудын гэрэлтэх чадварт ямар нөлөө үзүүлэхийг мэдэхээр тэдгээр судалгаануудад дүн шинжилгээ хийжээ.

 Далай хүчиллэг болбол Renilla reniformis гэх организмыг гэрэлтүүлэгч бодисын ялгаралт хоёр дахин нэмэгдэнэ гэж эрдэмтэд дүгнэсэн байна. Мөн Vargula hilgendorfi бага гэрэлтэлт бага зэрэг магадгүй юм.Харин Watasenia scintillans гэх мэт төрөл зүйлүүд илүү бүдэг гэрэлтдэг болно гэж үзжээ.

Vargula hilgendorfi

Харин судалгаанд оролцоогүй Пеннсилвани муж дахь“Swarthmore College”-ийн далайн биологич Карен Чан хэлэхдээ судалгааны хариуг баттай зүйл биш хэмээсэн юм.

Эх сурвалж: Science news

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x