ДЭЛХИЙ

Жо Байдены тангараг өргөх ёслолд АНУ-ын төрийн дууллыг Леди Гага дуулна

АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены тангараг өргөх ёслол энэ сарын 20-ны өдөр болох билээ. Тус арга хэмжээнд түүнийг өнгөрсөн жил дэмжсэн Лэди Гага, Женнифер Лопес нар оролцох юм гэнэ. Лэди Гага өнгөрсөн арван нэгдүгээр сард Жо Байдены сонгуулийн ажилд хүртэл тусалж байжээ. Дуучин Женнифер Лопес ая дууны мэндчилгээ хүргэх бол Лэди Гага төрийн дууллыг дуулах юм.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг цар тахлын улмаас өмнөх жилүүдтэй ижил хэмжээнд тэмдэглэхгүй болсон. Оронд нь цахим хэлбэрээр баярын жагсаалыг телевизүүд дамжуулан үзүүлнэ. Тус цахим хөтөлбөр нь “Celebrating America” нэртэй бөгөөд Бон Жови, Жастин Тимберлейк, Деми Ловато, Энт Клемонс нар оролцож нийтдээ 90 минутын шууд дамжуулалт ABC, CBS,CNN,NBS, MSNBC гэх мэт сувгуудаар гарах юм.

Тангараг өргөх өдөр Вашингтон хотод 10 мянга гаруй Үндэсний харуул цэргүүд өнгөрсөн 6-нд өрнөсөн бослоготой ижил зүйл эхлэхээс сэргийлж ажиллана. Одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп, Байдены тангараг өргөх ёслолд оролцохгүй хэмээсэн. Ингэснээр тэрбээр 1869 оноос хойш тус тангараг өргөх ёслолд оролцоогүй анхны Ерөнхийлөгч болох юм. Харин одоогийн дэд ерөнхийлөгч Майк Пенс тангараг өргөх арга хэмжээнд оролцоно

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ZOCHIN
ZOCHIN
2021-01-15 12:22

Гаж донтнууд баярлаж байна

Холбоотой мэдээ

Back to top button