ДЭЛХИЙ

Индонезод хүчтэй газар хөдөлсний улмаас долоон хүн нас баржээ

6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт Индонез улсын Сулавеси аралд болсны улмаас долоон хүн нас барж, хэд хэдэд барилга нуржээ.Тус улсын гамшигтай тэмцэх агентлаг оршин суугчид аюулгүй газарт нүүн шилжсэн хэмээсэн байна.

Газар хөдлөлтийн төв Мажене хотоос зүү хойд зүгт зургаан километрийн зайд газрын гадаргаас 10 км гүнд байсан хэмээн тооцоолжээ. Индонезын гамшигтай тэмцэх агентлагаас өгсөн анхны мэдээллээр бол Мажене хотод дөрвөн хүн нас барж, 637 хүн бэртсэн байна. Харин тус хоттой ойролцоо оршдог Мамужуд гурван хүн нас баржээ. Газар хөдлөлт 01:00 минутын (Индонезын цагаар) үед эхэлсэн бөгөөд дор хаяж 60 барилгад гэмтэл учруулсан аж.

Чичиргээ долоон секундийн турш хүчтэй мэдрэгдсэн хэрнээ цунами үүсэх анхааруулга асаагүй гэнэ. Үүний өмнө пүрэв гарагт 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт мөн ижил дүүрэгт болж хэд хэдэн барилгад гэмтэл учруулсан аж. Индонезын гамшигтай тэмцэх агентлагийн мэдээлснээр бол өнгөрсөн 24 цагт болсон хэд хэдэн газар хөдлөлтийн улмаас дор хаяж гурван удаа хөрс нурсан байна. Үүний улмаас цахилгааны шугамууд тасарчээ.

Индонез улс Атлантын далай дахь “Галт цагираг” гэх хэсэгтэй ойрхон оршдог тул газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд ордог. Сүүлийн 30 хоногийн турш тус улсад 6 магнитуд болон түүнээс дээш хүчтэй 3 газар хөдлөлт, 5-аас 6 магнитудын хүчтэй 22 хөдлөлт болжээ.

Эх сурвалж: CNN, Volcano Discovery

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button