ДЭЛХИЙ

Норвегид “Pfizer/BioNTech”-ийн вакциныг тариулсан 23 хүн нас баржээ

“Pfizer/BioNTech”-ийн бүтээсэн вакциныг олон орнууд дархлаажуулалтын аяндаа ашиглах болсон билээ. Тэгвэл Норвегид “Pfizer/BioNTech”-ийн вакциныг хийлгэсэн 23 хүн нас барсан хэмээн тус улсын Эмийн агентлаг мэдээлсэн байна. Тус агентлагийн мэдээлснээр бол вакцины үзүүлсэн гаж нөлөө архаг өвчтэй хүмүүсийн эмгэгийг илүү хүндрүүлсэн байж магадгүй хэмээжээ. Гэхдээ үгүй ч байж болно гэдгийг дурдсан байна.

Нас барсан хүмүүс бүгд 80-аас дээш насны дархлаа султай хүмүүс байсан юм. Норвегийн Эмийн агентлагийн төлөөлөгч Штайнар Мадсен Норвегийн “RK” телевизэд ярилцлага өгөхдөө “Эдгээр тохиолдлууд сэтгэл түгшээхгүй байна. Энэ вакцины эрүүл мэндийн байдал муу өндөр настай өвчтөнүүдэд үзүүлэх сөрөг нөлөөг эс тооцвол маш бага хэмжээний аюул учруулдаг гэдэг нь тодорхой болсон” хэмээжээ.

Норвеги улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалтын аяныг өнгөрсөн сарын 27-ны өдрөөс эхлүүлсэн. Осло хотын ахмадын асрах газрын оршин суугчид хамгийн эхэнд дархлаажуулалтад хамрагдсан байна. Одоогийн байдлаар тус улс 25 мянга гаруй иргэдээ вакцинжуулаад байгаа юм.

Эх сурвалж: eurnews, see.news

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочинZochin
зочинZochin
2021-01-15 13:47

ер нь байг�##�ын ш�##�гарлыг хүчээр явуулаад байгаа юм бишүү. бие султай хөгшин настай хүмүүсийг дэлхий даяар цөөлөх бодлого. хүнсний хомсдол агаарын бохирдол нтр асууд�##� болсон хүмүүс шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button