Нийгмийн

Ерөнхий сайдаас Т.Доржхандад ХҮН-ын дарга болсонд нь баяр хүргэжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2021.01.15/ Хөдөлмөрийн Үндэсний Намын даргаар сонгогдсонд нь УИХ-ын гишүүн Т.Доржхандад баяр хүргэжээ.

Тэрбээр өөрийн фэйсбүүк нүүр хуудсандаа:

"Монгол улсын хууль тогтоох дээд байгууллага парламентад суудал бүхий шинэ залуу улс төрийн хүчин болох Хөдөлмөрийн Үндэсний Нам Их хурлаа амжилттай зохион байгуулж, намын даргаа сонгож, үзэл баримтлалаа баталсан явдалд 100 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын зүгээс баяр хүргэе.

​Хөдөлмөрийн Үндэсний Намын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Доржханд Танд Монгол Ардын Намын даргын хувьд баяр хүргэж, Нийгмийн ардчилсан үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлж, эх орон, ард түмнийхээ төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахад амжилт хүсье.

  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД,
  • МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХ” гэж бичжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
өха
өха
2021-01-16 19:21

МАН хөгшчүүдээ ЯЛГАВАРЛААД бдгаа болимоор бна шүү ЗӨӨЛГҮЙ ХӨГШИД БИД АДИЛхАН 6 САЯ авах эрхтэй

Холбоотой мэдээ

Back to top button