ОБЕГ: Уурхайн тэсэлгээ хийснээс хотын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэнийг ЦЕГ шалгаж байна

Өнөөдөр /2021.1.17/ учир битүүлэг чичирхийлэл мэдрэгдэж, хүчтэй дуу чимээ гарлаа хэмээх мэдээлэл цахим орчинд түглээ. Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад:
"Манай байгууллагад энэ тухай дуудлага мэдээлэл ирээгүй. Эмээлт орчим байрлах уул уурхайн компани тэсэлгээ хийснээс иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн байна. Иргэд ЦЕГ-руу залгаж, мэдээлэл өгчээ. Нарийн мэдээллийн ЦЕГ-аас шалгалт явуулсны дараа мэдээлэх болов уу” гэв.
Харин Одон орон, геофизикин хүрээлэнгээс хэвлэлд өгсөн тодруулгадаа:
“Эмээлт орчим 13:00 цагийн үед уул уурхайн компани тэсэлгээ хийснээс болж 1.4 магнитудын газар хөдлөлт тусгай зориулалтын багажинд бүртгэгдсэн” гэжээ.
Харин иргэдийн хэлж буйгаар Эмээлт орчим үйл ажиллагаа явуулдаг хайрганы үйлдвэр тэсэлгээ хийсэн нь хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яг л газар хөдөлж байгаа юм шиг мэдрэгдсэн шүү. Уул уурхайн компаниуд жаахан хариуцлагатай баймаар байнааа. Байг�##�ийн гамшигаа яая гэж байхад энэ бас юучив дээ
Хотыг доогуур нь нүхлээд явах нь дээ зогсоохгүй бол бүр гүн рүү ороод явчихв�##� мэдэгдэхгүй шүү дээ тэгвэл ч 2.3н б�##�лын газар хөдлөлтөнд л нураад нураад явчихна шүү хүчнийхэн одоо шууд зогсоогооч ээ