НИЙГЭМ

ТҮЦ, цанын бааз, тавилга, гар утасны худалдааг өнөөдрөөс нээлээ

УОК, Нийслэлийн Онцгой комисс хуралдан, дараах салбаруудын үйл ажиллагааг өнөөдрөөс нэмж нээлээ.

Үүнд цахилгаан бараа, тавилга, гар утасны төвлөрсөн худалдаа, Түргэн үйлчилгээний цэг, цанын баазын үйлчилгээ зэрэг багтаж байна.

Мөн иргэдийн агаарт гарах, ууланд алхах зэргээр дархлаа, эрүүл мэндэд чиглэсэн үйлдлийг дэмжих хүрээнд зарим цэгүүд, зогсоолуудын үйл ажиллагааг эргэн хэвийн горимд шилжүүлэх юм. Нийслэлийн хэмжээнд энэ сарын 11-нээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, 18 салбар чиглэлийн үйл ажиллагаанд нэр дурдан хязгаарлалт тогтоож, бусад бүх төрлийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний үйл ажиллагааг нээсэн.

Ийнхүү халдварын тархалтын нөхцөл байдалд хийсэн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, мэргэжлийн байгууллагуудын саналд үндэслэн үе шаттайгаар нээж байна.

Нээхгүй 14 салбар:

1. Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа /бүх төрлийн хувцас, гэр ахуйн бараа, бөс бараа, гоо сайхны бараа, тоглоом/

2. Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт 3. Бүх төрлийн баар

4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

5. Цахим болон бүх төрлийн тоглоомын үйлчилгээ

6. Спортын арга хэмжээ /заал, фитнес, бүжиг, иогийн клуб/

7. Саун, бассейн

8. Шашны зан үйл /гандан, сүм хийд, мөргөлийн газрууд/

9. Урлаг соёл, үзвэр үйлчилгээ

10. Үсчин, гоо сайхан, хумс засал

11. Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв

12. Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал

13. Нийтийн халуун ус

14. 5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button