УЛС ТӨР

ҮСХ-ны даргаар Б.Батдавааг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэн батлав. УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдавааг Үндэсний статистикийн хорооны даргаар томилуулах саналаа ирүүлсэн юм.

Хуульд зааснаар Үндэсний статистикийн хорооны даргыг зургаан жилийн хугацаатай томилдог. Улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Б. Батдавааг Үндэсний статистикийн хорооны даргаар батлахыг дэмжлээ.

УИХ-ын нэр бүхий гишүүд Үндэсний статистикийн хорооны даргад нэр дэвшигчид хандан “Үндэсний статистикийн хорооноос гаргадаг мэдээллийг шинэ төвшинд хүргэх. Үнэн бодитой байхад анхаарах ёстой” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button