Япон улс “Токио-2020”-ийг цуцлах саналтай байгаа талаар томоохон хэвлэлүүд мэдээлэв

Хүн төрөлхтний энх тайван, эв найрамдлын бэлэгдэл олимпын наадмыг өнгөрсөн жил Токио хотод хийхээр товлосон цар тахлын улмаас хойшлуулсан. Улмаар өнөө жил галав юүлсэн ч хамаагүй хийнэ хэмээн Япон улс мэдэгдээд байгаа билээ. Одоо дахин хойшлуулах боломжгүй.

Тэгвэл цар тахлын нөхцөл байдлын улмаас Японы Засгийн газар олимпын наадмыг аргагүйн эрхэнд цуцлах саналтай байгаа талаар гадны зарим томоохон хэвлэлүүд мэдээлж эхэлжээ.
Гэхдээ Японы Засгийн газар энэ талаар ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгааг тодотгоё. Хэрвээ “Токио-2020”-ийг одоо хойшлуулбал шууд дараагийн олимп руу шилжүүлэх юм.
Япон улс хамгийн ойрдоо 2032 онд олимпын наадмыг зохион байгуулах боломжтой.

Одоогийн байдлаар Монголын тамирчид “Токио-2020” олимпын 11 (Чөлөөт бөх С.Батцэцэг, Т.Тулга, бокс Б.Чинзориг, хөнгөн атлетик Б.Мөнхзаяа, Ц.Бямбажав, буудлага О.Гүндэгмаа, Э.Даваахүү, Ц.Анударь, О.Есүгэн, байт харваа Б.Отгонболд, сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэй баг), паралимпийн таван (пара пауэрлифтинг Э.Содномпилжээ, пара таеквондо Г.Болор-Эрдэнэ, Э.Энхтуяа, пара буудлага З.Ганбаатар, пара байт харваа Н.Мөнхбаатар) эрх аваад байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв тэр олимпод бэлтгэнэ гэж баахан улсын мөнгө үрэн таран хийж байгаа нөхдүүдэд хатуу хариуцлага тооц