Нийгмийн

Оксфордын вакцины хүүхдүүдэд үзүүлэх нөлөөг туршиж үзнэ

Оксфордын их сургууль бүтээсэн вакцинаа зургаагаас дээш насны хүүхдүүдэд ямар үр дүн үзүүлдгийг туршилтаар судалж эхлэх гэж буйгаа бямба гарагт (2021.02.13) мэдэгджээ.

Харин Pfizer” болон “Moderna” компаниуд 12-оос дээш насны хүүхдүүдэд вакцины үзүүлэх үр дүн, аюулгүй байдлыг судлах туршилтаа өнгөрсөн жил эхлүүлсэн байдаг.

Оксфордын их сургуулийн судлаачид 6-аас 17 насны 300 гаруй хүүхдийг туршилтад оролцуулахаар болжээ. Үүнээс 240 хүртэлх хүүхдэд “КОВИД-19”-ийн вакциныг тарих бол үлдсэн оролцогчдод хяналтын зорилгоор менингитийн тариа хийх аж.

“Sky News”-д мэдээлснээр бол туршилт Оксфордын их сургуулийн байранд болон Лондон, Саутхемптон, Бристол дахь салбаруудад энэ сард эхлэх товтой байгаа юм. Тус вакциныг насанд хүрэгчдэд тарихыг дэлхийн 50 гаруй улсад зөвшөөрсөн байгаа билээ.

Оксфордын вакцины туршилтад оролцож буй ахлах судлаач Эндрью Поллард “Зарим хүүхдүүдэд вакцины дархлаа хэрэгтэй байж магадгүй учир хүүхдүүд болон залуу хүмүүст вакцины өдөөх дархлааны хариу урвал болон аюулгүй байдлыг бататгах нь зүйтэй” хэмээсэн байна.

Судалгаагаар хүүхдүүд вирусийн халдвар авах магадлал болон хүнд хэлбэрээр өвчлөх магадлал бага гэдгийг харуулсан билээ. Хэдийгээр хүүхдүүдийн эрүүл мэндэд шинэ коронавирусийн үзүүлэх нөлөө бага ч гэсэн эрсдэл байгаа.

Эх сурвалж: Insider

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button