Нийгмийн

Л.Оюун-Эрдэнэ: Вакцины анхны тунг би өөртөө тариулж, иргэддээ уриална

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХӨСҮТ-д ажиллаж байна.

Тэрбээр уулзалтын үеэр “Нэг хаалга-нэг шинжилгээ”-г дуусах үеэр вакцинжуулалт яаралтай хийх шаардлагатай байгаа. Яаралтай нөхцөлд хэрэглэх вакциныг хөөцөлдөж байгаа. Вакцин Монголд ирэхэд хадгалах хөлдөөгч, бусад зүйлтэй танилцана. Бэлэн гэж үзвэл энэ долоо вакцинаа татах ажлыг хөөцөлдөнө.

Вакцины анхны тунг Ерөнхий сайд миний бие өөртөө тариулж, иргэддээ уриална. ДЭМБ-ын эцсийн зөвшөөрлөөр иргэддээ вакцин тарина.

Вакцинжуулсан хүнээ хэрхэн ялгах вэ. Жилд хэдэн хүнийг хамруулах талаар иргэдэд мэдээлэл сайн өгөх хэрэгтэй” гэлээ.

Гурван төрлийн вакциныг Монголд хадгалах, иргэддээ тарих боломж бийг албаныхан хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button