НИЙГЭМ

Монголын чөлөөтийнхөн олимпийн эрх олгох хоёр тэмцээнд оролцоно

“Токио-2020” зуны олимпийн наадамд чөлөөт бөхийн төрөлд одоогийн байдлаар Ази тивийн төлөөлөл нийт 31 эрх аваад байна. Улсаар нь ангилбал, Япон долоо, Казахстан зургаа, БНХАУ тав, Энэтхэг дөрөв, Монгол, Иран, БНАСАУ хоёр, Узбекистан, Кыргызстан, Сири тус бүр нэг эрх авчээ.

Ирэх дөрөвдүгээр сарын 9-11-нд Казахстаны Алматы хотод болох Азийн тивийн олимпийн эрх олгох тэмцээний олимпийн жин тус бүрийн эхний хоёр буюу алт, мөнгөн медальт тамирчдад олимпийн эрх олгоно. Энэхүү тэмцээнийг залгуулаад манай тамирчид дөрөвдүгээр 12-17-нд Алматыд тивийн аваргад хүч үзэх юм. Хэрэв Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, тивийн аваргад эрхээ авч чадаагүй тамирчин сүүлийн боломж буюу тавдугаар сарын 6-9-нд Болгарын нийслэл Софид болох олимпийн эрхийн цорын ганц тэмцээнээр олимпийн эрх өгөх юм.

АЗИ ТИВЭЭС ЭРХ АВСАН ТАМИРЧИД

Эрэгтэйчүүдийн 57 кг: 3. Нурислам Санаев (Казахстан), 3. Рави Кумар (Энэтхэг), 5. Реза Атри (Иран)

65 кг: 2. Даулет Ниязбеков (Казахстан), 3. Бажранг Пуния (Энэтхэг), 5. Төмөр-Очирын Тулга (Монгол), 5. Такүто Отогүро (Япон)

74 кг: 5. Мао Окүи (Япон), 5. Дайнар Кайсанов (Казахстан)

86 кг: 1. Хассан Яздани (Иран), 2. Деепак Пуния (Энэтхэг)

97 кг: 5. Алишер Ергали (Казахстан)

125 кг: 3. Дэн Живей (БНХАУ), 5. Бажа Хутаба (Сири), 5. Ядоллах Мохеби (Иран)

Эмэгтэйчүүдийн 50 кг: 3. Валентина Исламова (Казахстан), 5. Сун Янань (БНХАУ)

53 кг: 1. Пак Йон Ми (БНАСАУ), 2. Майю Мүкаида (Япон), 3. Пан Киану (БНХАУ), Винеш Фогат (Энэтхэг)

57 кг: 1. Рисако Кавай (Япон), 2. Рон Ниннин (БНХАУ)

62 кг: 1. Аусулуу Тыныбекова (Кыргызстан), 3. Юкүко Кавай (Япон), 5. Рим Жон Сим (БНАСАУ)

68 кг: 3. Соронзонболдын Батцэцэг (Монгол), 5. Сара Дошо (Япон) 76 кг: 2. Хироэ Минагава (Япон), 5. Эльмира Сыздыкова (Казахстан), 5. Зоу Киан (БНХАУ).

Эх сурвалж: МЧБХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-22 11:06

Бууж өгөөд мөнгө авч зардлаа ол

Холбоотой мэдээ

Back to top button