ДЭЛХИЙ

Сар луу ниссэн астронавт Майкл Коллинс 90 настайдаа таалал төгслөө

Аполло 11 сансрын хөлөг дээр сууж сар луу ниссэн гурав дахь астронавт Майкл Коллинс 90 настайдаа таалал төгсжээ. Нэйл Армстронг болон Базз Олдрин нар саран дээр анхны удаа алхаж байхад Коллинс сарны тойрог замд Аполло 11 хөлгийн удирдах модульд үлдсэн юм.

Түүний гэр бүл Твиттер дээр мэдэгдэхдээ хорт хавдартай тэмцэж явсан Коллинс дөрөвдүгээр сарын 28-нд таалал төгслөө гэжээ. Майкл Коллинс 1921 оны аравдугаар сарын 31-ны өдөр Ром хотод цэргийн гэр бүлд мэндэлсэн байна. Тэрбээр аав болон ахтайгаа ижил АНУ-ын цэргийн сургуульд суралцаж 1952 онд төгсжээ.

Өсвөр насандаа онгоц жолоодох сонирхлоо олсон Коллинс АНУ-ын Агаарын хүчинд элсэн орж Эдвардс Агаарын хүчний баазад туршилтын нисгэгч болсон байна. Тэрбээр 1957 онд эхнэр Патриция Финнегантай гэрлэж, 1962 онд НАСА-д элсэн орсон аж.Тэрбээр 1969 онд Ерөнхийлөгчийн Эрх чөлөөний одон медалиар шагнуулсан байна.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зөв бодчих доо
зөв бодчих доо
4 сар 29, 2021 11:45

Больчихооч дээ? 1921 онд төрсөн нь үнэн бол 90 биш, 100 настай хүн биш үү?

Зочин
Зочин
4 сар 29, 2021 13:49

Аугаа үйлс бүтээсэн шүү

Холбоотой мэдээ

Back to top button