НИЙГЭМ

Барьж байсан барилгад таван хүн дарагджээ

Ховд аймгийн Буянт сумын Өгөөмөр багийн Хөх булан гэдэг газар барьж буй барилгын багана, таазны хэсэг нурж, барилгын хийцэд хүн дарагджээ. Дуудлагыг 05.03 өдрийн 20:43 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 15 км зам туулан, 21:30 цагт очиход 20х30 метрийн хэмжээтэй, цутгалтаа хийж байсан нэг давхар цементийн үйлдвэрийн барилгын тулгуур багана, таазны хэсэг нурж, ажилтан Г/25 настай, эрэгтэй/, Б/31 настай, эрэгтэй/, Э /25 настай, эрэгтэй/, Г /22 настай, эрэгтэй/, Т /51 настай, эрэгтэй/ нар барилгын хийцэд дарагдаж, бэртжээ.

Тэднийг тухайн байгууллагын ажилтан нар эсэн мэнд гарган,  Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэсэн байсан. Бэртсэн 4 хүний биеийн байдал хэвийн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр, эрүүл мэндийн төвд үзлэг оношилгоо хийж байна.

Тухайн барилгын үйл ажиллагааг зогсоож, битүүлжилсэн. Өнөөдөр аймгаас ажлын хэсэг очиж ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-04 09:40

МАН-ын �########�ануудын хулгайны шавар овоолох солиорол

хариуцлагатай бай.
хариуцлагатай бай.
2021-05-04 17:08

ардчилсан намынханг сонгож тэдний �######�ийг долоохоор ингэж буруу тийшээ эргэдэг юм даа. Тун харамс�##�тай.

Холбоотой мэдээ

Back to top button