НИЙГЭМ

2021 оны Жүдо бөхийн дэлхийн аваргын тэмцээнд оролцох тамирчид

2021 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаа сарын 6-13-нд өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт хотын “Ласло Паппа”-н нэрэмжит ордонд зохион байгуулагдана.

Зуны олимпийн өмнөх хамгийн том тэмцээн гэдгээрээ тус тэмцээн олон мянган жүдо сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байгаа бөгөөд дэлхийн аваргад таван тивийн 88 орны 388 шилдэг тамирчид /эмэгтэй 141, эрэгтэй 247/ эмэгтэй 7, эрэгтэй 7 жинд өрсөлдөх юм.

Будапештийн дэлхийн аваргад ахлах дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжуулагчаар Олон улсын хэмжээний мастер П.Нямлхагва, Олон улсын хэмжээний мастер Ч.Болдбаатар, Мансоури Касваей Мохаммад, Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа нар ажиллана. Мөн Терапист багшаар, Японы улсын иргэн Масатоши Нишикидо, шүүгчээр олон улсын жүдо бөхийн холбооны, олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нар оролцохоор боллоо. 

2021 ОНЫ ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ЖҮДОЧИД

Эрэгтэй

  1. ОУХМ Л.Өнөболд -60 кг
  2. ОУХМ Г.Хэрлэн -66 кг
  3. ОУХМ Ё.Басхүү -66 кг
  4. ОУХМ Ц.Цогтбаатар -73 кг
  5. Саейд Моллаей -81 кг
  6. ОУХМ Г.Алтанбагана -90 кг
  7. ОУХМ Л.Отгонбаатар -100 кг
  8. ОУХМ Б.Гончигсүрэн -100 кг
  9. ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг

Эмэгтэй

  1. МУГТ М.Уранцэцэг -48 кг
  2. ОУХМ Г.Наранцэцэг -48кг
  3. ОУХМ Л.Сосорбарам -52 кг
  4. ОУХМ Б.Хорлоодой -52 кг
  5. МУХБ, МУГТ Д.Сумъяа -57 кг
  6. ОУХМ Б.Ганхайч -63 кг
  7. ОУХМ Ц.Энхчимэг -70 кг
  8. ОУХМ Б.Эрдэнэт-Од -78 кг
  9. ОУХМ А.Адьяасүрэн +78кг гэсэн тамирчид оролцоно.

Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн холбоо 

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. З####уучууддаа амжилт хүсье! Ашгүй О.Цэцэнбилэг билүү ганц ч мэхний оролдлого хийдэггүй гозойгоод зогс байдаг нөхөр багтаагүй байх шив.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button