НИЙГЭМ

С.Баярцогт нарын гомдлыг УДШ хэлэлцэнэ

НЭМЭЛТ 10.30 ЦАГ:

Шүүх бүрэлдэхүүн бүрдээгүй гэдэг шалтгаанаар шүүх хурал хойшилсон байна.


ЭХЛЭЛ 08.00 ЦАГ:

Өнөөдөр буюу тавдугаар сарын 12-нд Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Д.Ганболд нарт холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэнэ.

Өнөөдөр УДШ дөрвөн хэрэг хэлэлцэх бөгөөд С.Баярцогт нарын гомдлыг хамгийн сүүлд хэлэлцэх юм байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны арванхоёрдугаар сарын 4-ны өдөр С.Баярцогтод оноосон арван жилийн ялыг 4.8 жил, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт оноогоод байсан дөрвөн жилийн ялыг нэг жил гурван сар болгон өөрчилсөн бол Б.Ариунсан, Б.Бадрал нарт оноосон  1.6 жил хорих ялыг  нэг жил болгон тус, тус бууруулсан юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button