НИЙГЭМ

Автомашин шатаж, сууж явсан дөрвөн иргэн ЯТТТ-д хүргэгджээ

ОБЕГ-ын хоногийн мэдээ:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 01:17 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 01:28 цагт очжээ. Ингэхэд иргэн Б-ын “Приус-41” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн Т /24 настай, эрэгтэй/, Ц/21 настай, эмэгтэй/, иргэн Б /22 настай, эмэгтэй/ Сүхбаатар дүүргийн харьяат иргэн Х /21 настай, эмэгтэй/ нар нүүр, гарын хэсгээрээ түлэгдсэн байсныг нийслэлийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button