НИЙГЭМ

Вакцин хийлгээд нас барсан эмэгтэйн биед задлан хийж байна

Чингэлтэй дүүрэгт оршин суудаг, нэг сартай хөхүүл хүүхэдтэй эмэгтэй коронавируст халдварын эсрэг вакцин хийлгээд маргааш нь нас барсан. Харин нас барсан шалтгаан нь хавсарсан, суурь өвчлөлтэй холбоотой юу, эсвэл вакцин хийлгэснээс болов уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

ЭМЯ-ны зүгээс Шүүх шинжилгээний үндэсний төв талийгчийн нас барсан шалтгааныг албан ёсоор тогтоож мэдэгдэнэ, үүний дараа албан ёсны тайлбар өгнө хэмээгээд буй.

Тэгвэл талийгчийн биед задлан хийж эхэлжээ. Задлан шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарна гэж ар гэрт нь хэлсэн байна. Харин урьдчилсан байдлаар тархины цус харвалт болж, амь насаа алдсан гэж албаны хүмүүс мэдэгдээд байгаа аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button