Нийгмийн

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг задлах эсэх шүүх хурал эхэллээ

Дэд бүтцийн сайд С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-нд хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг гурван шатны шүүх гэм буруутайд тооцож, тэдэнд 20 жилийн хорих ял оноосон.

Гэтэл тэднийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэх хэрэг үүсч, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, прокурор Г.Эрдэнэбат нарын есөн хүнд гурван шатны шүүхээс мөн ял оноогоод байна. Үүнээс үүдэлтэй 20 жилийн ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг дахин задалж, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянах боломж нээгдсэн. Хуулийн дагуу хэргийг задалж, дахин хянуулах дүгнэлтийг УЕП-оос Дээд шүүхэд хүргүүлээд байсан юм. Тэгвэл прокурорын эл дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг хэлэлцэх шүүх хурал яг одоо Дээд шүүхэд эхэлж байна.

Дээд шүүх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг дахин шалгах ёстой гэж үзвэл 20 жилийн ял оноосон гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох юм. Ингээд хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг дахин тогтоож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаана. Эсвэл прокурорт буцаана. Дээд шүүхийн нийт шүүгчид эл асуудлыг олонхийн саналаар шийдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button