Нийгмийн

Т.Хүрэлбат: Т.Чимгээг хэлмэгдсэн гэж түрүүлж дуугарсан Ц.Нямдорж сайдад баярлалаа

Дэд бүтцийн сайд С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-нд хөнөөсөн хэрэгт 20 жилийн ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг дахин задалж, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянах боломж нээгдсэн.

Хуулийн дагуу хэргийг задалж, дахин хянуулах дүгнэлтийг УЕП-оос Дээд шүүхэд хүргүүлээд байсан юм. Тэгвэл прокурорын эл дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг хэлэлцэх шүүх болж, шийдвэрээ гаргалаа.

Дээд шүүхээс Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Амгаланбаатар нарт холбогдох хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаалаа.

Улмаар тэднийг батлан даалтад гаргах шийдвэр гаргажээ. Шүүх хурлын дараа Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат хэлэхдээ “Ганцхан Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр биш. Мянга мянган хүмүүсийг хэлмэгдүүлэх шүүгч нар байна. Зургаан жил тэмцэл хийлээ. Надад тус дэм болсон хүмүүстээ баярлалаа. Бүх шударга ард түмэнд баярлалаа. Ц.Нямдорж сайд түрүүлж дуугарсан. Энэ хүнд маш их баярлалаа. ШИНЭ намын Л.Болд, Ж.Батзандан нарт баярлалаа. Бидэнтэй хамт зовлон үүрэлцэж явсан С.Оюунцэцэг өмгөөлөгч байна. Энэ өмгөөлөгч ингэж яваагүй бол энэ гурван хүн шоронд үхэх байсан. Хэвлэл мэдээллийн та бүхэнд бас баярлалаа. Б.Амгаланбаатар захиалагчаар Э.Бат-Үүлийг нэрлэсэн. Тэгээд холбогдолгүй гэж тавьж явуулчхаад Т.Чимгээг захиалгаар хүн алсан гэж ялласан” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-14 13:01

Nymdorj gua unen sain heetceldsen shuu ene hun baihgui bol busad n diilehgui hii demii orilood bsih bsisan shu batzandan bold nymdorj gua emgeelegj oyuntcetceg gedeg hun ymar mundag emgeelegj ym be bayr hurgiy mash sain bn ta bugd

Зочин
Зочин
2021-05-14 14:04

Сонгуулийн шоуг амжилттай хийж байна даа. Сан�##� авах арга болгож дээ. Сонгууль дууслаа маргааш нь энэ 2-г эргүүлээд хорино шүү дээ. Үхсэндээ баярладаг юм бэ.

Шоу
Шоу
2021-05-14 14:39

Энэ бол сонгуулийн шоу. Эргээд шоронд орно. Та нар харжил байгаарай...

Zochin
Zochin
2021-05-14 21:54

Bat uul heregee huleene dee. Odoo garah garts baihgui muu zunug tsagaan tolgoi. Umhii ugur aluurchin

Холбоотой мэдээ

Back to top button