Нийгмийн

“Өнөөдрийн байдлаар халдвар авсан 800 орчим хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна”

Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

“Хүүхдүүдийн хувьд дархлаажуулалтад хамрагдаагүй учраас одоо ч өндөр эрсдэлтэй хэвээр байна. Түүнчлэн хүүхдүүдийн өвчлөл нэмэгдэж байгаа учир болгоомжтой байх хэрэгтэй. Амны хаалтаа зүүж, гараа ариутгах, ариун цэвэр сахих зэргээр үргэлжлүүлэн дэглэмээ сахих хэрэгтэй байна” гэв.

Харин УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: "Одоогоор халдвар авсан 800 орчим хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байгаа гэх тоо гарсан. Халдвар авсан нийт иргэдийн 20 орчим хувь нь хүүхэд байна гэх мэдээлэл байгаа. 0-4 насны 2230 буюу 22 хувь, 5-9 насны 3231 хүүхэд буюу өвдсөн 32 хувь 10-14 нас 3105 хүүхэд, 15-17 насны 32 хүүхэд өвджээ.” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button