СПОРТ

Олимпод оролцуулах бөхчүүдийг сорил хийлгүйгээр сонгосныг О.Насанбурмаа шүүмжлэв

Монгол Улс Токиогийн олимпын чөлөөт бөхийн төрөлд сойх тамирчдаа сонгосноо өнөөдөр албан ёсоор зарлалаа. Олимпын эрхийг тухайн тамирчинд бус улсад нь олгодог. Тэгэхээр олимпын эрх авсан төдийгүй тухайн жингийн тамирчдын хэнд нь ч олимпын дэвжээнд зодоглох боломж нээлттэй.

Токиогийн олимпод оролцох чөлөөт бөхийн тамирчдыг сорил хийлгүй, эрх авсан бөхчүүдийг шууд сонгосон нь багагүй шүүмжлэл дагуулж байна.

ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Бурмаа МЧБХ-ны шийдвэрт шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр “Хүний авсан олимпийн эрх дээр ар өврийн хаалга хэрэглээд урдуур бярдаад явдаг юм байсан.

2021 оны олимпийн өмнө сорилт хийнэ гэж өнөөдрийг хүртэл тасралтгүй бэлтгэл сургуулилт хийж байлаа. Нөгөө Шигшээ багийн дасгалжуулагч удирдлагууд нь Дэлхийн жишиг энэ тэр гээд хэн сайн байгааг нь явуулна гээд байсан, яасан больчихсон уу. Хүний амьдрал замын хүзүү урт л байдаг юм. Өнөөдрөөр бүх зүйл дуусаж байгаа биш дээ яах вэ.

Дуугуй байдаг болохоор олон юман дээр ялгавартай хандаж дээрэлхэж байгааг чинь мэдэж л байгаа.

Бүх юм ээлжтэй байдаг шүү. Тамирчин нь тэр дасгалжуулагч нь ч тэр бодох бас ичих хугацаа зөндөө л өнгөрсөн шүү. Бүх зүйл тодорхой байхад хэн ч маргадаггүй л байхгүй юу” гэжээ.

О.Насанбурмаа гавьяатын жинд Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийг Токиогийн олимпод барилдуулахаар болсон. С.Батцэцэг 2019 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртэхдээ олимпын эрх авсан юм.

Сонирхуулахад, 2012 оны Лондоны олимпод О.Насанбурмаагийн авсан эрхээр С.Батцэцэгийг оролцуулсан билээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-24 16:27

Vandan tas
Dulamsuren nyas

zochin
zochin
2021-05-25 06:12

battsetsegiig bardaggui biz dee berteltei baikhad ni hurtel yajich chadalgui yalagdaj bsan bj

Үнэнхүү
Үнэнхүү
2021-05-25 08:44

Аль �##�ь нь л хөгшиндөө орох л хоёр байн, ялгаагүй биз. Харин 57 Хонгорзул гэж шинэ охин их сайн барилддаг, тэр л найдвар ирээдүй хоёр юм шүү дээ

Зочин
Зочин
2021-05-25 12:13

Чөлөөт бөхөд тамын тогооны үлгэр үеийн үед үргэлжлэх юмаа.

зочин
зочин
2021-05-25 12:58

Тэр сорилт барилдааныг нь хийгээд л тодруулахад болохгүй юу байдаг юм болдоо. Ялагдаад үлдсэн нь гомдолгүй үлдэнэ шүүдээ. Тамын тогооны үлгэр гэдэг ч үнэн шүү. Орхон гээд мундаг охиныг үрээд хаясан. Батцэцэг дийлэхээ больчихсон л байсан. Ямар хор явсныг чөтгөр л мэдэх байхдаа.

зочин
зочин
2021-05-25 14:50

Энэ олимпоос мед�##�ь горьдолтгүй байх аа, чөлөөт хэдийгээр дэлхийн спорт биш ч гэлээ нэгэнт олимпын төрөлд орж байгаагаас хойш эрх авсан улсууд нь ач холбогдол өгч бэлдэх байх аа, тийм тохиолдолд эв нэгдэлтэй, зөв менежементтэй холбоо л мед�##�ь авах хэмжээнд тамирчидаа бэлдэж чадна, харин манай хэрүүлдээ идэгдсэн МЧБХ бол юун бөхчүүдээ бэлдэх хэрэлдсээр байгаад л дуусна, тэгж байт�##� энэ чөлөөт гээч юм нь олимпын төрлөөс хасагдаад л дуусах байх

зочин
зочин
2021-05-25 18:34

О.Бурмаа биш О.Насанбурмаа. Мэддэг хүнээр бичүүлмээр юм

иргэн
иргэн
2021-05-25 19:52

Яаж ч бодсон Батцэцэг нь дээр байлгүй дээ. Насанбурмаа одоо ч үгүй ирээдүй ч үгүй гэдгээ өөрөө мэдэж байж улс эх орноо бодохгүй гоншигонож явах гэж байгаа тамирчныхаа сэтгэлд сэв хийхээ болимоор юм

Зоригоо
Зоригоо
2021-05-26 00:24

Энэ МЧБХ гэж ёстой цүнх барьсан пялдагууд байна бөх мэдэхгүй арчаагүй новшнуудын хийж байгаа ажил

Зочин
Зочин
2021-05-26 10:19

Завсаргүй 5 удаа сорил барилдах ёстой. Сорилд заав�##� барилдахдаа жинхэнэ тамир нь харагдана.

Зочин
Зочин
2021-05-26 21:37

Энэ шүүмжлэгчдийн бичсэнээс харахад
1.Насанбурмаагийн хувьд харамс�##�тай л бна Гэвч Батцэцэг илүү үзнэ
2.Хосбаяр багшийн хувьд бол илүү ш�##�чигнаж бна .Бас энэ удаагийн олимпд шавь нараас нь багтаагүйд бухимдаж бгаа Цэрэнчимэдийн хувд хичнээн өөр жинд барилдсан ч Дэлхийн аварга Азийн эрхийн тэмцээнд боломж олгосон
3. 65кг д хүмүүс Мандахнаранг сорилтонд оруулсангүй гэх юм Мандахаагийн жин т�##�ийсан бүүр 80 кг дөхөж бгаа сурагтай тул Хосоо багш эрэгтэйд сорилын т�##�аар огт цухуйлгахгүй бгаа юм.
4. Эр 57 кгын жинд Түвшинтулгад Азиас эрх авах маш том боломж бсан боловч чадсангүй Тийм ч учраас Оско багш хүлээн зөвшөөрч хур�##�д очоогүй мөртлөө би хөдөө байсан тэгээд ч надад хур�##�тай гэж хэлээгүй гэж бас хэрүүл үүсгэх гэж бгаа нь зохисгүй.Тэгээд ч Бэхбаяр илүү гэдгээ харууллаа
5.Дүвчин багш Батцэцэгийгээ Насанбурмааг баараагүй хожно гэж бат итгэсэн болохоор сорил хийх нь зөв гэж сан�##� оруулж Сумьяа Гантуяа цаашлаад Загардуламаа ч сорилд зүтгүүлэх гэсэн д�##�д санаа нь бүтсэнгүй .
Ердөө асуудлууд ийм юман дээр л маргаад сенсаац үүсгээд л хүн болгон луу үсчээд л байх юм..
6.Шигшээгийн багш нар нь болохоор эр эм баг хэзээд хамтдаа гээд зүтгэсээр бгаад эрэгтэйгийн д�##�баан дор эмэгтэйд сорил хийхгүйгээр хамтад нь аваад гарсан..
тийм болохоор явах тамирчиддаа амжилт хүсээд л хоцрох нь зөв юм бн

Зочин
Зочин
2021-05-26 23:12

Za batceceg n yaj ch bodson deer bizdee

О
О
2021-05-27 11:27

Батцэцэг нь арай мөлжүүртэй байхоо

Холбоотой мэдээ

Back to top button