НийгмийнСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: “Хоёр настай хүүхдийг цэцэрлэгт элсүүлэхгүй бол гэр бүл салалт нэмэгдэнэ”

Жилийн жилд сугалаа явуулж хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулдаг. Сугалаа сугалаад хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх виз авч чадаагүй эцэг эхчүүд хувийн цэцэрлэг, өдөр өнжүүлэхийн “үүд сахих” хэрэгтэй болдог. Харин цэцэрлэг, өдөр өнжүүлэхийн сургалтын чанар орчин нөхцөлийг учир дутагдалтай хэмээн үзэж буй эцэг, эхчүүд ирэх жилийн сугалаа болтол өөрсдөө хүүхдээ хардаг. Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн толгойн өвчин болсон энэ асуудлыг шийдвэрлэх гэж буйгаа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ сарын 13-нд мэдэгдсэн.

Тэрбээр хоёр настай хүүхдийг цэцэрлэгт элсүүлэхгүй, гурван настай хүүхдийг цэцэрлэгт элсүүлдэг болгох асуудлыг Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгана гэдгээ онцолсон юм. Ингэснээр цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэж 3-5 насны бүх хүүхэд цэцэрлэгт хамрагдах бүрэн боломжтой гэж үзэж байгаа аж. Гэвч энэ шийдвэр хэрэгжиж эхэлбэл, 0-2 настай хүүхэдтэй эцэг, эхчүүд хөдөлмөр эрхлэлтээ боймлуулах юм. Тоо баримт сөхвөл, жилд дунджаар 48 мянган хоёр настан цэцэрлэгт хамрагддаг бөгөөд энэ тооны эцэг эхчүүд хүүхдээ хараад ахин нэг жил гэртээ суух уу, эсвэл мөнгөө төлөөд хүүхдээ өдөр өнжүүлэхэд өгч өөрсдөө ажил хийх үү гэх сонголтын өмнө зогсох юм.

Бид юун түрүүнд БШУЯ-наас яг ямар үндэслэлээр хуульд энэ асуудлыг тусгах гэж буйг тодрууллаа.

БШУЯ “Бид намар, хаврын статистикийг харьцуулж харсан. Ер нь бол намар цэцэрлэгт элссэн хүүхдүүдийн дийлэнх нь цэцэрлэгт яваагүй байдаг юм билээ. Эцэг эхийн зүгээс “хүүхэд маань өвдсөн тул цэцэрлэгт явуулахаа больсон. Арай балчир болохоор уйлаад байна” гэсэн тайлбарыг өгөөд цэцэрлэгээс гаргасан байсан. Мөн бид цэцэрлэгийн настай хүүхдүүдийн өвчлөлийг нас насаар нь авч үзсэн. Гэтэл хоёр настай хүүхдүүдийн өвчлөл өндөр байсан. Өвчилмтгий нас учраас гурван настайгаас нь цэцэрлэгт авбал зүгээр юм байна гэж хэлэлцсэн. Мөн олон улсын жишгийг харахаар дийлэнх орнуудын цэцэрлэгт хамруулж байгаа дундаж нас нь гурав юм билээ. Хэрэв энэ хууль дэмжигдвэл 3-5 насны хүүхдүүд сугалаа сугалахгүй цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой.

Харин 0-2 насны хүүхэдтэй ээжийн ээжүүдийн НДШ автоматаар гурван жил төлөгдөнө. Мөн цалинтай ээж хөтөлбөр төрснөөс хойш гурван жил хэрэгжиж, сар бүр 50 мянган төгрөг ээжид олгоно. Гэхдээ гурван нас хүртэл нь хүүхдээ харахгүйгээр хүүхдээ хүүхэд харах үйлчилгээ, өдөр өнжүүлэхэд хандаж, үйлчилгээ авах боломжтой” гэв.

Бид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдээ салхилуулаад явж буй эцэг эхчүүдийн байр суурийг сонслоо. Тэд сургуулийн өмнөх боловсролын тогтолцоог 3-5 нас болгохыг зөв гэж бодож байгаа юу, эсвэл буруу юу. Буруу бол өөр ямар гарц гаргалаа байж болох вэ?

Хөл хорио суларсан тул Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Хүүхдүүд унадаг дугуй унаж, хөөцөлдөн тоглоно. Хүүхдээ салхилуулж яваа эцэг эхчүүд аль болох хүмүүсээс зай барьж, ганцаараа суужээ. Бид хамгийн түрүүнд бага насны хүүхэд тэврээд алхаж буй хоёр эмэгтэйтэй ярилцав. Тэд ээж, охин хоёр ажээ. Бүх нийтийн амралтын өдөр тул зээтэйгээ салхилаад явж байна хэмээн ярьж буй түүнийг Г.Энхтүвшин гэдэг.

Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны иргэн тэрбээр “Манай зээ 8 сартай. Ер нь бол хүүхдийг 2 настайд нь цэцэрлэгт авбал зүгээр. Харьцангуй биеэ даачихдаг нас. Тиймээс цэцэрлэгт хамрагдах насыг нь хойшлуулаад дэмий. Тэгээд ч хүүхдээ гурван жил хараад гэртээ сууна гэдэг хэцүү. Тэр тусмаа залуучуудад. Өөрийгөө хөгжүүлэх насандаа хүүхдэдээ хэт уягдаж болохгүй” гэлээ.

Харин түүний охин Э.Үүрцайх “Би ирэх намар их сургуулиа төгсөнө. Нэг жилийн чөлөө авчихсан болохоор ахиад чөлөө авах боломжгүй. Тиймээс ирэх намар хүүхдээ ясли, цэцэрлэгт өгөхөөр төлөвлөж байгаа. Хэрэв хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй болчихвол хувийн цэцэрлэгт өгнө дөө. Эсвэл хүүхэд асрагч авна. Ер нь бол залуу гэр бүлийн тухайд хүүхдээ гурван нас хүртэл нь хараад гэртээ суух боломжгүй. Гурван жил гэдэг чинь асар их хугацаа шүү дээ. Яахав сар бүр хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн 50 мянган төгрөг улсаас олгодог болохоор болдог гэж бодож байх шиг байна. Гэвч яг үнэндээ энэ 150 мянган төгрөг чинь юунд ч хүрэхгүй шүү дээ. Зүгээр л нэг уут живхний мөнгө. Тиймээс бид ажил хийж, орлоготой байж, амьдрах хэрэгтэй байна. Ажил хийх таатай орчин нөхцөлийг нь л бүрдүүлээд өгөх хэрэгтэй. Залуу аав, ээжүүдэд” гэв.

Харин хүүхдээ салхилуулж яваа залуу ав С.Цэрэнпунцаг хүүхдийг гурван настайд нь цэцэрлэгт элсүүлэх зөв гэсэн юм. БЗД-ийн 26 дугаар хорооны иргэн тэрбээр “Манайх хоёр хүүхэдтэй. Том хүүхэд маань ирэх намар гуравдугаар ангид орно. Гурван настайд нь цэцэрлэгт өгч байсан. Ер нь бол хоёр настай хүүхэд биеэ сайн даагаагүй байдаг юм шиг санагддаг. Мөн багш нарын хүрэлцээ муу байдаг учир гурван настайд нь цэцэрлэгт өгвөл зүгээр юм шиг санагддаг. Бага хүүхэд маань 1.9 настай. Жаахан биеэ даагаад 3 нас хүрэхээр нь цэцэрлэгт өгнө. Одоогийн байдлаар хадам аав, ээж хүүхдийг маань хараад эхнэр бид хоёрыг ажил хийх боломжоор ханггаж өгч байгаа” хэмээлээ.

Түүнтэй уулзсаны дараа бид БЗД-ийн 14 хорооны иргэн Д.Ундралтай уулзлаа. Тэрбээр 1.1 настай хүүхдээ салхилуулаад сууж байсан юм.

“Ер нь бол хоёр настайд нь хүүхдийг цэцэрлэгт авсан нь зөв. Тэгэхгүй бол дахиад нэг жил гэртээ хүүхдээ харж суух нь. Тэр тусмаа залуу гэр бүлүүдэд энэ асуудал нэлээд хэцүү. Залуу хүмүүс болсон хойно машины зээл, байрны зээлтэй л байгаа. Тиймээс сургууль цэцэрлэгийнхээ тоог нэмэгдүүлээд, хоёр настай хүүхдүүдийг ч гэсэн цэцэрлэгт бүрэн хамруулах хэрэгтэй. Би том хүүхдээ өдөр өнжүүлэхэд өгч үзсэн. Хоол хүнсний хүрэлцээ муу, ер нь бол телевиз үзүүлээд суулгачихдаг юм билээ. Нэг сар л явуулсан. Дахиад хүүхдээ явуулъя гэж ч бодоогүй. Яахав сайн газрууд бас байгаа л байх. Хэрэв хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй бол орлоготой байхын тулд хүүхдээ хувийн цэцэрлэгт л өгнө дөө” гэв.

Харин одоо зээгээ салхилуулаад зогсож буй иргэн Д.Наранцэцэгийн ярианд анхаарлаа хандуулцгаая.

Тэрбээр “Охиныгоо ажил хийх боломж нөхцөлөөр нь хангахын тулд зээ нараа харж байна. Бага нь 4 сартай. Харин нөгөө хоёр маань 6, 9 настай. Хэрэв хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авдаг болбол өөрсдөө охин маань хүүхдээ өөрөө л харах байх. Гэхдээ хоёр настай хүүхдийг яагаад цэцэрлэгт авахгүй гээд байгааг ойлгохгүй л байна шүү. Гурван жил гэртээ хүүхдээ хараад суувал эмэгтэйчүүдэд хэцүү, маш их бухимдана. Найз нөхөдтэйгөө ч уулзах боломжгүй болно. Ямар хүүхдүүдээ гэртээ цоожилчхоод гаралтай нь биш. Тиймээс залуу гэр бүлдээ ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Цэцэрлэг нэмж барьж болно шүү дээ. Бидний үед ясли гэж гоё юм байлаа. Би дөрвөн хүүхэдтэй, дөрвүүлээ яслид явдаг байсан. Өглөө хүүхдүүдээ яслид хүргэж өгчхөөд орой нь ажлаа тараад очоод авчихдаг байсан юм” гэлээ.

Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд, зээгээ харж буй эмээ цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх шаардлагатай онцоллоо. Харин одоо бид сэтгэл судлаач Б.Баярцэнгэлтэй ярилцана. Гурван жил гэртээ хүүхдээ хараад суувал эмэгтэй хүний сэтгэл зүйд ямар, ямар өөрчлөлтүүд гардгийг, мөн гурван жил гэрээр хүмүүжих нь хүүхдэд ямар, ямар сөрөг нөлөөтэйг ярих болно.

-Хоёр жил гэртээ хүүхдээ харж суусан эмэгтэйчүүдийн сэтгэл зүйд ямар, ямар өөрчлөлт гардаг вэ?

-Ажлаасаа хөндийрсөн тул ажлын байраа санаж, гэнэт гэртээ олон жилээр сууж, нийгмийн харилцаанаас тусгаарлагдсан тул нийгмийн идэвхгүй болж, өөртөө итгэх итгэлгүй болдог. Улмаар уур бухимдалтай болж, хүүхдэдээ уураа гаргадаг.

Төрсний дараах сэтгэл гутралтай нүүр тулсан ээжүүд хүүхэд рүүгээ чангаар хашхирчхаад байна. Дараа нь аягүй их гэмших юм гэдэг. Ихэнх нь төрсний дараах сэтгэл гутралыг аяндаа алга болдог гэж боддог. Гэвч үгүй. Гэр бүлийн асар их дэмжлэг хэрэгтэй. Сэтгэл зүйн хувьд амар, амгалан байлгаж, хайр халамжаар дутаахгүй байх хамгийн чухал.

Ер нь бол эцэг эх байна гэдэг бол маш хариуцлагатай, хэцүү хэрнээ аз жаргалтай ажил мэргэжил. Яагаад гэвэл хүүхдийнх нь ирээдүй ээж, аавынх нь гарт байна гэж сэтгэж хүүхдүүдээ хүмүүжүүлэх, хайрлах, ирээдүйн төлөө гэсэн алхмуудыг хийх хэрэгтэй болдог.

-Хэрэв хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй болбол ээжүүд гурван жил гэртээ хүүхдээ харна. Ер нь энэ хугацаанд эмэгтэй хүний сэтгэл зүйд дээр дурдсанаас өөр ноцтой өөрчлөлтүүд гарах уу?

-Монгол улсын хэмжээнд жилд 82 мянга гаруй эх амарждаг гэх тооцоо судалгаа бий. Ер нь бол эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэх идэвхтэй насандаа хүнтэй сууж, хүүхэд гаргадаг. Тиймдээ ч хүүхдээ 1 юм уу 2 нас хүртэл нь харж байгаад ажилдаа орно гэж боддог. Зарим эмэгтэйчүүд бол түүнээс ч эрт өргөн гэр бүлийн туслалцаатайгаар ээж, ааваараа харуулаад ажилдаа ордог. Угаас эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт маш том нөлөө үзүүлдэг. Залуу гэр бүлийг, эхчүүдийг дэмжиж, хөдөлмөрлөх нөхцөл бололцоогоор нь хангаж өгөх ёстой байтал нийгмийн ачааллыг гэр бүлд өөрт нь өгж байгааг гайхаж байна.

Залуу хосуудын нэг нь ажилгүй гэртээ сууж, түүний хэрээр өрхийн орлого буурснаас болж, маш их бухимддаг. Эцэг, эхийн бухимдалтай харилцаа, амьдралдаа сэтгэл ханамжгүй байгаа байдлаас болоод хүүхэд айдас түгшүүртэй хүмүүжнэ. Мөн стресс нэмэгдэхээр хүчирхийлэл гарна. Гэр бүл салалтын тоо нэмэгдэнэ. Жилдээ 4000 гаруй гэр бүл гэрлэлтээ батлуулаад өдөрт 10 гэр бүл салж байна. Гэтэл энэ гэр бүлийн цаана 0-3 насны 1-3 хүүхэд байгаа. Тэгэхээр энэ мэт шийдвэр гаргахдаа нийгмийн ачааллуудыг гэр бүлд тохож, үүрүүлж болохгүй.

Залуучууд, эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэрэгтэй. Боломжоор нь хангаж өгөх эрхтэй. Тэгснээр эдийн засаг сайжирч, өрхийн амьжиргааны түвшин дээшилнэ. Ядуурал буурна.

-Таны хувьд залуу гэр бүлийг дэмжих ямар бодлого хэрэгжүүлбэл зүгээр гэж харж байна вэ?

-Монголыг залуусын орон гэдэг. Тиймдээ ч ясли, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлж, залуучуудыг таатай хөдөлмөрлөх боломжоор нь хангаж өгөх хэрэгтэй. Мөн ААН, байгууллагууд ч ээжүүдийг хүүхдээ хөхүүлэх орчин нөхцөл, боломжоор нь хангаж өгөх, цэцэрлэгээс тарах цагтай нь уялдуулж, хөдөлмөрийн хуваарь цагийг нь зохицуулж өгөх хэрэгтэй. Үүнийг л нийгэм маань хүсэж байгаа. Цалинтай ээжийн 50 мянга ч юм уу, хүүхдийн мөнгө өгөхөөс илүүтэй, энэ мөнгөөр цэцэрлэг, ясли барих хэрэгтэй. Хүүхдээ харж байна гээд мөнгө өг гээгүй. Сугалаа гэхгүйгээр ажиллах нөхцөлөөр нь л 100 хувь хангаж өгөх хэрэгтэй.

-Ер нь гурван нас хүртлээ цэцэрлэг явахгүй гэрээр хүмүүжих нь хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ. Ямар нэгэн сөрөг үр дагавартай юу?

-Хүүхэд бол нэгнээсээ суралцаж, хөгжиж байдаг. Танин мэдэхүйн хувьд олон талт харилцаануудыг хүүхэд хүүхдээсээ л олж харна. Тиймээс хүүхдийг хөгжүүлэх орчин бол цэцэрлэг юм. Сургуульд хамрагдаж байгаа хүүхдүүдийн хандлага, харилцааг анзаарвал цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүд ондоо байна.

Ер нь тэгээд ч гэрээр хүмүүжсэн хүүхэд цэцэрлэгт хүмүүжсэн хүүхэд ялгаатай байгаа учир 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулдаг байлгахаар яам зохицуулалт хийж байгаа байх. Гэвч 0-3 насанд хүүхдийн тархи хамгийн идэвхтэй хөгждөг. Энэ үед зан төлөвийн хувьд төлөвшдөг. Гэтэл зан төлөвийн хувьд төлөвших насандаа гэртээ удаан хугацаагаар гэртээ хүмүүжиж байна. Монголын хувьд 4 нас хүртэл гэртээ хүүхдээ харж байгаа эцэг эхчүүд их байгаа. Сугалаанд таардаггүй гэмтэй. Гэтэл одоо хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт авахгүй болчихвол хөдөлмөрлөх боломжгүй ээжүүдийн тоо улам л өснө.

Бусад орнуудын жишгийг хараад үзэхээр БНСУ-д 1 нас хүрээгүй хүүхдийг цэцэрлэгт хамруулж болж байна. Гэтэл манай Монголд хүүхэд харах үйлчилгээний газрууд нь орон сууцны нэг давхарт байх жишээний. Ямар ч стандарт алга. Тиймдээ ч эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөх үү, өдөр өнжүүлэхэд өгөх үү, яах уу хэмээн айж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-27 09:15

Iim yuman deer hurtel saldag hereg uu hevreg ger buluud

Зочин
Зочин
2021-05-27 09:22

3 наснаас цэцэрлэгт авах нь хамгийн зөв. 2 настангуудын эрүүл мэндийг хамга�##�ж, ээж нар нь харах ҮҮРЭГТЭЙ! Хүний төлөө хүүхэд гаргасан биш.

Иргэн
Иргэн
2021-05-27 09:36

Цэцэрлэг нь ажлаад байгаа юм шиг. Энэ янзаараа бид өвчний голомт хэвээрээ л байхаар байна. Сонгуулийн дараа тарх�##�т нэмэгдсээр л байхаар байна шүү дээ. Тэгээд ч цэцэрлэг сургууль нээх нь юу бол. Арай л муухай бодлого яваад байна даа. Бид хичээж хөл хорионд ороод л дээгүүрээ сонгууль монгууль намын баяр хийж х�##�двар тараагаад дараа нь хориод л ... Энэ дүр зургаар бид бараг л 2 жил амьдарлаа.......????

ИРгэн
ИРгэн
2021-05-27 10:22

С�##��##�таараа түрүү барьж төрийн бодлогын эсрэг зогсоно гэдэг арай л дэндэнээ.

Зочин
Зочин
2021-05-27 10:55

Бидний монголчууд соци�##�ист үед маш их мэдлэгтэй ахмад сурган хүмүүжүүлэх ухааны докторууд байгаа ягаад тэдгээр хүмүүсийн сургамжаас амьдр�##�д хэрэгжүүлж болдоггүй юм бэ? Ахмадын сурга�##� �##�т байдаг шүү дээ. З�##�уу үеийн гэр бүлийн амьдр�##�ыг туулж дайраад гарсан шүү дээ. З�##�уучуудын зорилго хурдан урагшлахад ахмад хүмүүс туслана

Zochin
Zochin
2021-05-30 17:56

Ingej yarij bolohgvi.umnu n 3 nasnaas l avdag bsan ter ved odoogiinhtoi adil yanz bvriin tetgemj tetgever gej bgaagvi.ter baitygai 45 honood ajildaa ordog ve ch bsan.ger bvl salaad svid bolood bsan um bhgvi..ingej tur zasgiin shiidveriig yamar ch sydalgaa tootsoogvi myshgij etseg ehchvvdiig vimvvlj bolhgvi.neg shine asyudal garahaar ih medegch nar olshroh um.harin ch hvvhdedee tavih anhasral halmj n nemegdej ger bvl ylam batjih im bish vv

Холбоотой мэдээ

Back to top button