ДЭЛХИЙ

ДЭЛГЭРЭНГҮЙ: Коронавирусийн “Дельта” – хувилбар ямар аюул, эрсдэлтэй вэ

Коронавирусийн “Дельта” – хувилбар дэлхийн олон улсад маш эрчимтэйгээр тархаж эхэллээ.

Мутацид орсон гэх энэ “Дельта” – хувилбар үнэхээр тийм үхлийн аюултай гэж үү? Вакцин “Дельта” хувилбараас хамгаалж чадах уу?

Манай хойд хөрш ОХУ-д коронавирусийн халдварын тархалт дахин огцом ихэсч байгаа нь  мутацид орсон шинэ “Дельта” хувилбартай холбоотой.

“Дельта” хувилбарыг илүү аюултай, амь насанд илүү хөнөөлтэй гэж үзэж эхэллээ. Энэ үнэхээр баттай мэдээ юу? Эрдэмтэд энэ талаар юу ярьсныг ХБНГУ-ын “Дойче Велле (Deutsche Welle) мэдээллийн агентлаг судалсныг та бүхэндээ танилцуулъя.   

B.1.617.2 гэх коронавирусийг “Дельта” хувилбар буюу анх “Энэтхэг вирус” гэж нэрлэдэг байсан бөгөөд хамгийн анх 2020 оны аравдугаар сард Энэтхэгийн Махараштра мужид илэрсэн. Тэр цагаас хойш мутацад орсон вирус Дэлхийн бусад улс орнуудад эрчимтэй тархаж эхэллээ.

Коронавирусийн “Дельта” хувилбар ОХУ-д ч илэрсэн талаар төр засгийн удирдлагууд нь мэдэгдсэн. Нийслэл Москва дахь халдварын 90 хувь нь яг ийм төрлийн коронавирусийн халдвараас үүдэлтэй гэсэн юм.  

Энэ оны тавдугаар сард Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас коронавирусийн “Дельта” хувилбарыг албан ёсоор “санаа зовоосон аюулт” хувилбар гэж зарласан. Үүнээс өмнө, “Альфа” (B.1.1.7, “Британи вирус”), “Бета” (B.1.351, “Өмнөд Африкийн вирус”) болон “Гамма” (P.1 буюу “Бразилийн вирус”) хувилбаруудыг аюултай гэж мэдэгдэж байсан.

Шинээр гараад байгаа “Дельта” хувилбар бол хэд хэдэн мутацыг өөртөө агуулахаас гадна S (spike) буюу өргөсний уургийг агуулж байгаа юм. Шинэ вирус нь чухам яаж үүсдэг, хэрхэн үйлчилдэг талаархи судалгаа, мэдээлэл одоогоор судлагдаагүй байна.

Гэсэн ч, яг одоогийн байдлаар “Дельта” вирусийн эдгээр өөрчлөлтүүд нь вирусийг хүний ​​биеийн эсүүдэд амархан нэвтрүүлж, дархлааны зарим нэг хариу урвалаас зайлсхийх боломжийг олгодог нь мэдэгдэж байгаа юм.

Лондонгийн Хатан Маригийн Их Сургуулийн тархвар судлаач Дипти Гурдасани “Дойче Велле (Deutsche Welle) мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.    

“Дельта” хувилбараас гадна “Дельта-плюс” (AY.1) гэсэн өөр нэгэн хувилбар гараад байгаа. “Дельта-плюс” хувилбар нь бүр ч илүү халдвартай бөгөөд одоогийн коронавирусийн эсрэг вакцинд ч тэсвэртэй гэж Гурдасани ярьжээ. Гэсэн хэдий ч, “Дельта-плюс” хувилбар нь нэг их тархаагүй байгаа аж.       

“Дельта” хувилбар хэрхэн тархсан байгаа бэ?

ДЭМБ-ын мэдээлснээр “Дельта” хувилбар нь Дэлхийн 80 улс оронд бүртгэгдсэн бөгөөд дэлхий даяар хурдацтай тархсаар байна. Энэ төрлийн коронавирусийн халдвар авсан талаарх мэдээллүүдийн ихэнх нь Их Британид бүртгэгдсэн байгаа юм. Энэ оны зургадугаар сарын 22 гэхэд Их Британид 52,000 гаруй тохиолдол илэрсэн байх жишээтэй. Их Британийн араас Энэтхэг, АНУ бас Герман улсаас ч “Дельта” хувилбар бүртгэгдсэн мэдээлэл байна.

Энэтхэгт тархсан “Дельта” хувилбар нь чухам юуны улмаас үүдэлтэй болохыг нь шинжлэх ухаанаар нотлоогүй байгаа юм. Гэсэн ч, Энэтхэг улс коронавирусийн халдварт хамгийн ихээр нэрвэгдсэн орнуудын нэг болсон нь баримт хэвээр байгаа. Цар тахлын улмаас тэнд 30 сая орчим халдвар тархсан.

“Дельта” хувилбар илүү халдвартай юу?

Энэ талаар судалгааны материал тун цөөхөн байгаа юм. ДЭМБ-ын “COVID-19”-ийн хариу арга хэмжээний ахлах шинжээч Мария Ван Керкхове өөрийн “Твиттер” хуудсандаа “Дельта” хувилбар нь “Альфа” хувилбараас ч илүү халдвартай бөгөөд энэ нь коронавирусийн анхны төрөл гэж бичжээ.

Их Британид шинэ халдварын тоо бүртгэгдэж байгаа нь “Дельта” хувилбар бол маш их халдвартай болохыг нотолж байгаа юм.

Зургадугаар сарын 2-9-ний өдрүүдэд Их Британид халдвар авсан хүмүүсийн тоо 30,000 хүнээр нэмэгдсэн. Чухам энэ үеэр л Их Британид “Дельта” хувилбар бүртгэгдсэн. Их Британид халдвар авагчдын 90 гаруй хувь нь “Дельта” хувилбараас үүдэлтэй халдвар байгаа хэмээн Их Британийн Нийгмийн Эрүүл Мэндийн Үйлчилгээний Газар (НЭМҮГ)-аас мэдээлжээ. Тус байгууллагын өөр нэг судалгаанд “Дельта” хувилбар нь орон гэрээсээ халдвар авах магадлал нь “Альфа” хувилбартай харьцуулахад даруй 64 хувиар нэмэгдсэн гэжээ. Үүнийг тархвар судлаач Дипти Гурдасани ч баталж: “Энэтхэг улсад илэрсэн “Дельта” хувилбар нь Их Британид анх тогтоогдсон “Альфа” хувилбараас илүү хурдан тархалттай байгааг олж илрүүлсэн гэсэн юм. Энэ нь нэлээдгүй анхаарал татаж, санаа зовоож эхэлсэн. Учир нь, “Дельта” хувилбар нь “Альфа” хувилбараас ч илүү аюултай гэдэг нь тодорхой болсон. Шинжээч Гурдасанигийн үнэлгээгээр “Дельта” хувилбараар халдварласан бол бусад хувилбараас даруй гурав дахин их эрсдэлтэй, аюултай гэсэн.    

“Дельта” хувилбар үхлийн аюултай юу?

“Дельта” хувилбарын олон янз байдал нь бусад коронавирусийн мутацаас илүү их үхлийн аюултай эсэх талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоо одоогоор алга байна.

Гэсэн ч, Их Британийн Нийгмийн Эрүүл Мэндийн Үйлчилгээний Газар (НЭМҮГ)-аас Их Британид коронавирусийн вакцинжуулалтад хамрагдсан боловч “Дельта” хувилбараар нас барсан тохиолдлууд байгаа. Тодруулбал, вакцины эхний тундаа хамрагдснаас 21 хоногийн дараа долоон ч хүн нас барсан байгаа юм. Харин, вакцины хоёр дахь тунг хийлгэсний дараа хоёр долоо хоногийн дараа 12 хүн нас барсан муу мэдээ бүртгэгдээд байгаа.

“Дельта” хувилбараар халдварласан тохиолдолд “Альфа” хувилбартай харьцуулахад өвчтнүүд сэхээн амьдруулах тасаг руу шилжих нь харьцангүй их байгаа гэдгийг Их Британийн Нийгмийн Эрүүл Мэндийн Үйлчилгээний Газар (НЭМҮГ)-аас баталж байгаа юм.

Их Британид сүүлийн долоо хоногт “COVID-19”-ийн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдэж, өнгөрөгч зургадугаар сарын 7-13-ны хооронд л гэхэд 1300 гаруй өвчтөн эмнэлгийн байгууллагад ханджээ. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 43 хувиас илүү байна.

Тиймээс, “Дельта” хувилбарыг илүү судлах шаардлага тулгарч байгаа юм.

Цар тахлын үед эмнэлгийн ажилтнууд хэт их ачаалалтай ажиллаж байгаа болохоор өвчтнүүдийг үхэлд хүргэж болзошгүй тул хүмүүс цаг тухайд нь тусламж авч чадахгүй байх магадлалтай.

Вакцин “Дельта” хувилбараас хамгаалж чадах уу?

“Дельта” хувилбараар халдварласан тохиолдолд “BioNTech/Pfizer” болон “AstraZeneca”-гийн вакцин нь хамгаална гэж мэдээлж эхэлсэн. Нөгөөтээгүүр, вакцины хамгаалалтын үр нөлөө нь “Альфа” хэмээх коронавирусийн анхны хэлбэрийнхээс бага байгаа аж.   

Их Британийн Нийгмийн Эрүүл Мэндийн Үйлчилгээний Газар (НЭМҮГ)-ын судалгаагаар дээрхи вакцинуудад хамрагдах нь эмнэлэгт хэвтэхээс илүү найдвартай хамгаална гэж дурджээ.

“Пфайзер” (BioNTech/Pfizer) вакцины эхний тунг хийлгэсний дараа 94 хувь, харин хоёр дахь тунгийн дараа 96 хувь хүртэл хамгаалдаг гэсэн байна. “АстраЗенека” (AstraZeneca) вакцины хувьд эхний тунгийн дараа 71 хувь, харин хоёр дахь тунг хийлгэсний дараа даруй 92 хувь хамгаалдаг гэжээ.

Их Британийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар вакцин хийлгэсний дараа “Дельта” хувилбараар вирусийн халдвар авсан тохиолдолд ямар нэгэн шинж тэмдэг огт илрэхгүй байх магадлалтай гэсэн дүгнэлт гарсан.

Судалгаагаар “Дельта” хувилбар нь өөр бусад мутацад орсон хувилбаруудтай харьцуулахад вакцинд илүү их тэсвэртэй гэж байгаа. Гэсэн ч, вакцинжуулалтдаа бүрэн хамрагдсан бол “Дельта” хувилбараас хамгаална гэсэн мэдээлэл ч байгаа юм.

“Дельта” хувилбараар халдварлавал ямар шинж тэмдэг илрэх вэ?

Их Британийн эрдэмтдийн хийсэн анхны үр дүнгээс харвал “Дельта” хувилбараар халдварлах үед илрэх шинж тэмдэг нь коронавирусийн бусад хувилбаруудаас үүдэлтэй шинж тэмдгүүдээс ялгаатай болохыг нотолж байгаа юм.

“Дельта” хувилбараар халдварлах үед толгой өвдөх, хоолой өвдөх, найтаах, заримдаа халуурах шинж тэмдэг илэрдч байна хэмээн хүмүүс гомдол ирүүлсэн байдаг. 

“Залуу хүмүүсийн дунд “Дельта” хувилбар нь яг л ханиад, томуу туссан мэт санагддаг” болохыг “Ковидын шинж тэмдэг” хэмээх судалгааны зохиогч Тим Спектор тайлбарлажээ. Судалгаанд асуудлын гол нь “Дельта” хувилбарын халдвар авсан хүмүүс нэг их ач холбогдол өгөхгүй байгаа нь халдварын тархалт улам ихээр нэмэгдэхэд хүргэж байгааг ч онцлох нь зүйтэй. Зүгээр л ханиад туссан мэтээр ойлгож, зохих арга хэмжээ авч, эмчлэхгүй явах нь бусдад халдвар тараах эрсдэлтэй байгаа юм. Тиймээс дээр дурдсан шинж тэмдэг танд илэрч байгаа бол гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан, коронавирусийн шинжилгээнд хамрагдаж, эрсдлээс өөрийгөө болон өрөөл бусдыг хамгаалахыг зохиогч Тим Спектор зөвлөж байгаа юм.

“Дельта” хувилбараас хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?

Та бидний аль хэдий нь мэддэг болсон дүрмүүдийг дагаж мөрдөх хэрэгтэй. Хүн хооронд нэг метрийн зай барих, амны хаалт зүүх, гараа тогтмол уух, өрөө тасалгааны агаарыг байнга сэлгэх нь “Дельта” хувилбараас хамгаална гэж Роберт Кохийн Хүрээлэнгээс мэдээлжээ.

Эцэст нь дүгнээд хэлэхэд, “Пфайзер” (BioNTech/Pfizer),  “АстраЗенека” (AstraZeneca) вакцин тариулснаар “Дельта” хувилбарын халдвараас хамгаалдаг аж.

Түүнчлэн, коронавирусийн халдварын тархалт тархсан бүс нутгуудад аль болохоор аялж, зорчихгүй байх хэрэгтэй. Халдварын тархалтын эсрэг их хэмжээний хорио цээрийн арга хэмжээ авах шаардлагатай байна гэж судлаач Дипти Гурдасани ярьсан байна.

О.АНАР

(Эх сурвалж: www.dw.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Viagra
Viagra
2021-10-30 09:16

Amoxicillin And Staph Infection

п»їcialis
п»їcialis
2021-11-04 18:02

viagra cialis leviti samply pack

Propecia
Propecia
2021-11-05 08:34

Association Cialis Viagra

Cialis
Cialis
2021-11-05 19:03

Prix Propecia Nancy

Viagra
Viagra
2021-11-05 19:37

Propecia Weight Lifting

ivermectin for humans for sale
ivermectin for humans for sale
2021-11-10 23:59

Soft Tab Cialis

Lasix
Lasix
2021-11-13 02:07

Maxalt

Prednisone
Prednisone
2021-11-14 01:52

Viagra Generikum Bestellen

priligy tablets over the counter
priligy tablets over the counter
2021-11-16 17:33

Keflex Diverticulitis

plaquenil covid
plaquenil covid
2021-12-05 12:25

Buy Online Tamoxifen

cialis online purchase
cialis online purchase
2021-12-05 22:37

Al Maximo Kamagra

plaquenil drug class
plaquenil drug class
2021-12-07 20:19

Nuit Cialis

Холбоотой мэдээ

Back to top button