ДЭЛХИЙ

Америк хосын дансанд санамсаргүйгээр 50 тэрбум ам.долларын орлого оржээ

АНУ-ын Луйзиана мужийн оршин суугч Даррен Жеймс дансанд санамсаргүйгээр эхнэрийнх нь дансанд 50 тэрбум ам.долларын орлого орсон хэмээн мэдэгджээ. Жеймс “Fox News”-д хэлэхдээ “Энэ их мөнгө хаанаас ороод ирэв ээ гэсэн бодол төрсөн. Бас бид ийм их хэмжээний мөнгөтэй ямар ч хүн танихгүй тул хэн нь бидний хаалгыг тогшиж орж ирэх болдоо гэж бодсон” хэмээсэн байна.

Хосууд үл мэдэгдэх баян хамаатан нь нас барахынхаа өмнө бүх хөрөнгөө өвлүүлж өгсөн байж магадгүй гэж хошигнож байсан аж. Гэвч хосуудын харилцагч “Chase” банкны системд алдаа гарсны улмаас 50 тэрбум доллар тэдний дансанд оржээ. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч “Fox News” агентлагт хэлэхдээ “Хэд хэдэн дансыг хамарсан системийн алдаа гарсан. Энэхүү асуудлыг шийдвэрлэж тэдгээр данснуудын зохих үлдэгдлийг шилжүүлсэн  гэсэн аж.

Үүнтэй ижил тохиолдол өнгөрсөн сард гарч байсан. Флорида мужийн оршин суугч Жулия Ёнковски зургаадугаар сарын 19-ны өдөр ATM-ээс 20 ам.доллар авахдаа дансны үлдэгдэл нь өөрчлөгдсөнийг анзаарсан байна. Хачирхалтай зүйл нь түүний дансны үлдэгдэл 999,985,855.94 ам.доллар болжээ. Ёнковскигийн дансанд буй мөнгө түүнийг АНУ-ын 615 дахь хамгийн баян хүн болгосон аж.

Эх сурвалж: Independent

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Orost yag iim tohioldol bolood,sain er ehnerteigee baahan tansaglaj heden bair,heden mashin g/m. Harin 6 sarin daraa medegdej 6 jileer taslagdsan

Холбоотой мэдээ

Back to top button