НИЙГЭМ

Н.Ариунболдын аав, урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Намсрайжав таалал төгсжээ

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Түмэнгийн Намсрайжав өнөөдөр таалал төгсөн, Монголын урлагийн салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо. Түүний хүү нь Гавьяат жүжигчин Бооёо буюу Н.Ариунболд билээ.

1 хүн гэх мэтийн зураг байж болно

Т.Намсрайжав нь 1939 онд Дорнот аймгийн Матад сумын Өлзийт хэмээх нутагт ард Түмэнгийн хоёрдугаар хүү болон төрж 1950-1960 онд Чойбалсан хотын 10 жилийн сургууль, 1965 онд ЗХУ-д соёл урлагийн дээд сургуулийн найруулагчийн анги төгсч, Сүхбаатар, Дорнод аймгуудын хөгжимт драмын театрт болон Монгол кино студид одоо хүртэл найруулагчаар ажиллаж байсан.

1 хүн гэх мэтийн зураг байж болно

Энэ хугацаанд “Хил дээр” уран сайхны кинонд БНМАУ-ын баатар Гиваан, “Моторын дуу” киноны нэгдлийн дарга, “Тэнгэрийн муухай арилдаг” кинонд гараашийн диспетчерт, “Би чамд хайртай” кинонд хороон дарга, “Тэмцлийн оч” уран сайхны кинонд Даалуучин Дорж, “Сахиул уу сахиус уу” кинонд согтуу жолооч, “Ацаг шүдний зөрөө” кинонд банкны Балдан, “Хөх өвсний нуур хөлгүй” кинонд тогооч Тулга, “Тоншуул” кинонд тэмээчин Барамсайд гээд 20 гаруй кинонд гол ба туслах дүрүүдэд тоглож үзэгч олны хэзээний танил.

1 хүн гэх мэтийн зураг байж болно

Тэрбээр Шинэ хотын гэрэл, Дэгдээхэй нас, Давааны цаана даваа, Тэнгэрийн муухай арилдаг, Бушхүүгийн үлгэр, Говийн зэрэглээ, Саруул талын ерөөл, Жаргал даахгүйн зовлон, Ацаг шүдний зөрөө, Намар нахиалсан мод, Тэмцлийн оч, Тань руу нүүж явна, Би чамд хайртай, Ховор хүмүүс, Хүний хүн, Эргүүлэг зэрэг 30 гаруй уран сайхны кинонд ассистент найруулагчаар ажиллажээ.

Талийгаачийн ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлье.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нэг
Нэг
2021-07-04 16:36

гүн эмгэнэл илэрхийлье ум ма ни бад ми хум

Ум мани бад мэ хум
Ум мани бад мэ хум
2021-07-04 18:47

Ум ма ни бад мэ хум

зочин
зочин
2021-07-04 20:59

Ум ма ни бад мэ хум

Зочин
Зочин
2021-07-05 10:25

гүн эмгэнэл илэрхийлье ум ма ни бад ми хум

Холбоотой мэдээ

Back to top button