УЛС ТӨР

ТОДРУУЛГА: 160 саяар ариутгагч хаалга суурилуулсан эзэн ОЛДОХГҮЙ, нэгэн рүүгээ ЧИХЭВ

Коронавирусийн халдвараас шалтгаалж сүүлийн гурван сар Замын-Үүдийн гааль дээр нөхцөл байдал хүндэрч бараа, материалын хэт их бөөгнөрөл бий болсон. Түүнээс үүдэж БНХАУ-аас орж ирэх бараа материал хомсдож, дотоодод үнийн хэт их хөөсрөл үүсээд байгаа. БНХАУ-ын талаас “Халдвар хамгаалал, ариутгал хангалтгүй байна. Илүү сайжруул” гэсэн шаардлагыг тавьсан. Харин манайх хэдэн төмрийг ногоон гялгар уутаар бүрхэж түүнийгээ 160 саяын өртөгтэй ариутгалын хаалга гэж нэрийдэн ажиллуулж байсан нь тэр. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ очиж хараад “Ийм юмаар ариутгахаар чинь аргагүй шүү дээ” гэж уулга алдсан нь ч тренд болов.

Иймд бид Ерөнхий сайдыг уулга алдуулсан 160 саяын ариутгагч хаалгыг хаанаас суурилуулсныг сурагласан юм.

МХЕГ-аас тодруулахад “ Энэ тухай манайд мэдээлэл байхгүй. Харин манай Замын-Үүд дэх салбараас тодруулсан дээр байх. Холбоод өгье” гэлээ.

Замын-Үүд дэх МХЕГ-ын салбараас тодруулахад “УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Дорноговь аймаг болон Замын-Үүд сумын удирдлагаас хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ, ажил юм. Цахим орчинд МХЕГ-аас 160 сая төгрөгийн өртөгөөр тавьсан хаалга гэх мэдээлэл нь ташаа юм. Манайхаас ийм ариутгагч хаалга тавиагүй” хэмээх тайлбарыг өглөө.

Замын-Үүд сумын шуурхай штабаас тодруулахад “Ариутгагч хаалганы талаар манайд мэдээлэл байхгүй. МХЕГ-аас л асууж тодруулсан дээр байх. Тэднийх мэдэж байгаа” гэлээ.   

Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын дарга У.Баярбилэг: “Энэ ариутгагч хаалга олон жил болж байгаа. Ковид-19-тэй холбоотойгоор шинээр хийгээгүй. Мөн сумын удирдлагаас хийгээгүй. МХЕГ-аас л хийж байсан. Тэднийх хариуцаж байсан. 160 саяын өртөгтэй гэдгийг нь сайн мэдэхгүй байна гэсэн хариултыг өгсөн юм.

Ийн гялгар уутан ариутгагч хаалгыг суурилуулсан эзэн олдсонгүй. МХЕГ болон сумын удирдлага мэдэхгүй гэж асуудлаас зайлсан, бие биен рүүгээ чихсэн хариултыг өгч байсан юм.

Ямартай ч коронавирусийн халдвар хамгаалалтад зориулан босгосон шинэ хаалга биш болж таарав. Харин цар тахалд бэлдээд бүтэн хоёр жил, халдвар тархаад бүтэн нэг жил өнгөрчхөөд байхад одоо л дөнгөж 1.2 тэрбум төгрөгөөр ариутгагч хаалга шинэчлэх гэж байгаа эмгэнэлтэй дүр зурагтай байгаа юм.

Тодруулбал, 2021 оны зургадугаар сарын 10-нд МХЕГ-аас Хилийн боомтуудын МХАлбанд хэрэглэгдэх дулаалгатай ариутгалын байгууламж, зөөврийн түр тусгаарлах өрөө, шар бүсэд хувцас тайлах зөөврийн дулаалгатай функт барих, тээвэрлэх тендер зарласан нь анхаарал татав. Уг тендер нь 1,261,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй аж.

Боомт дахь нөхцөл байдлыг засах сайжруулах 30 хоногийн хугацаа өгч, ажил эрчимжихгүй бол ажлаас халах хүртэлх арга хэмжээ авахыг Ерөнхий сайд сануулсан. Гэтэл Замын-Үүд дэхь орон нутгийн удирдлагын байгууллага, Мэргэжлийн хяналт, Гааль, Хил хамгаалах зэрэг албан байгууллагууд бурууг бие, бие рүү гээ чихэж муудалцсан учир нөхцөл байдал дээрдсэн зүйлгүй гэх мэдээлэл байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-05 13:17

хахахахааа

Биби
Биби
2021-07-05 13:51

Түр ариутгагч шүү дээ. Шинэ цогцолбор баригдт�##� т�##�бай чөлөөлөх зорилгоор нураасан хуучин эд зүйлсээр хийсэн ариутгагч!!! Энийг хэн мэдэх естой юм? Засгийн газар, МХЕГазар л мэдэх ёстой шд. Бүтэн 2 жил боллоо. Энэ хугацаанд урд хойд хилийн ариутг�##�ын багаж т. Төхөөрмж ямар байх ёстой, ямар явцтай байна бэлдсэн байх ёстой шд. Замын-Үүдээр гарч орж байгаа бүх орлогыг улсын төсөврүү түй ч үлдээхгүй татаад авчихдаг
Юм байж ямар төсөвөөр яаж хийх юм. Орон нутгийн удирдлагуудад захиран зарцуулах мэдэл нь байсан бол арай ч ийм юм хийхгүй л дээ.

Зочин
Зочин
2021-07-05 14:00

аргагүйшд, манай улсад хариуцлага, сахилга бат, хууль журам гэдэг юм байхгүй, үндсэндээ морь унасан толгойгүй хүн шиг болчихсон юм чинь

Zochn
Zochn
2021-07-05 14:58

Teneg uxernuud

Сүнс
Сүнс
2021-07-05 15:18

Наадах чинь ариутгах байтугай Сүнс тонилгож По түлхэх идийн хүчтэй Ард аюушийн шахаанаас дор юм харагдана

Иргэн
Иргэн
2021-07-05 20:33

Байнга эргэж тойрч ш�##�гаж байхгүй бол гар харсан ашиг хонжоо хайсан МХГ н Гантулга бас энхсайхан гэдэг дарга нар чинь иймэрхүү юм хийгээд сууж байдаг юм ш�##�гаж засна гэж байхгүй ашиг хайгаад хувийн ААН л дарамтлаад явдаг ийм л дарга нар байдаг

Иргэн
Иргэн
2021-07-05 21:51

Замын үүд авилга хээл хахуулиар мэргэшсэн газар даа

иргэн
иргэн
2021-07-05 22:38

Замын-Үүд га�##�ь дээр ачаа бараа овоорсон юм байхгүй л дээ, тээврийн хэрэгслийн хязгаарл�##�ттай нэвтрүүлэлтээс болоод БНХАУ-ын Эрээн хотод монгол улсруу нэвтрэх ачааны хэт бөөгнөрөл үүсээд байгаа юм. юмаа ойлгож учиртай бич. тгд ч хилийн тусгай бүсэд бүтээн байгуул�##�т хийсэн бол мэдээж тэнд тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нэгждээ, түүнийг төвлөрсөн удирдлагаар хангаж буй төв байгууллагадаа л байна биздээ.шадар сайдын шууд харъяаны асууд�##�

Холбоотой мэдээ

Back to top button