НИЙГЭМ

Ц.Эрдэнэбаяр: Шатахууны үнэ энэ сард дахиад ч өсөх төлөвтэй

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт АИ-92 зэрэг шатахууны үнэ литр тутамдаа 300 орчим төгрөгөөр өссөн. Үүнийг дагаад талхны үнэ ч өсөөд байна. Энэ талаар АМГТГ-аас мэдээлэл хийлээ.

АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр гадаад зах зээл дээр газрын тосны үнэ өндөр байгаа тул дотоодод шатахууны үнэ зайлшгүй шаардлагаар өссөн, цаашид ч өсөх хандлагатай байгааг тайлбарлалаа.

Тэрбээр “Яг өртгийн хувьд литр шатахуун 1986 төгрөг дээр ирж байгаа. “Брент” газрын тосны үнэ 2020 оны зургадугаар сард 40.8 ам.доллар байсан бол 2021 оны долдугаар сард 75 орчим ам.долларт хүрсэн. Өөрөөр хэлбэ бараг нэг дахин өссөн. Харин шатахууны үнэ энэ хугацаанд 1450 гэдэг тогтмол үнэ дээр явж ирсэн.

Засгийн газар, АМГТГ-ын зүгээс 4-5 удаагийн давтамжтайгаар 450 орчим төгрөгийн үнийн бууралтыг хүчээр хийж байсан. ар тахлын үед эдийн засаг хүнд байна, нийгмийн хариуцлагын хүрээнд үнийн өсөлтийг хийхгүй байгаач гэж импортлогч ААН-үүдээс хүссэн. Хэрэв үнэ өсгөвөл тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна гэдэг албан тоот хүргүүлж ажилласан.

Дүгнээд хэлэхэд, бид 100 хувь газрын тосоо импортолж авдаг орон. Хоёрт, хүн амын 60 хувь нь вакцинаа хийлгэх хүртэл нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ өсгөхгүй байх бодлого барьж ирлээ. Энэ хүртэл барьж ирсэн ААН-үүддээ талархал илэрхийлмээр байгаа юм.

Дараа нь, үнийн өсөлтийн хүчээр бариад явбал хамгийн түрүүнд хомсдол үүснэ. Мөн компаниуд үүд хаалгаа барина.

Тэгэхээр өртгийн хувьд дараа сард дахиад үнэ нэмэгдэх хандлагатай. Гэхдээ энэ өсөлт нь хадгалагдах уу, одоо хэлж мэдэхгүй байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

МАН ЗГ Шатахуун импортлогчид Та нар Ард иргэдээрээ ингээд тохуурхаад байж болно гэж бодож байгаа бол ёстой Ард иргэд босох байх шүү, Тоглоом тоотой нь дээр гэдэг байх аа, Иргэд Залуучууд зүгээр хараад суухгүй л байх шүү,

Нэгр
Нэгр

Яасан гэж өсгөөд байгаан бээ ард иргэд чинь хэцүүдээд байна ш дээ мэдэрч байгаа томчууд байна уу ер нь

Шан
Шан

за хуц новш минь төр нэг муу түлш импорлодог кампанид дээрэлхүүлж бвал бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорвол яасан юм

Холбоотой мэдээ

Back to top button