Нийгмийн

С.Бямбацогт: Халаасны дарга нарыг гэнэт томилдог жишгийг халж, томилгооны сонсгол хийлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт тус байнгын хорооноос УИХ-ын хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Энэ хаврын чуулганаар баталсан чухал хуулиудын нэг бол Өршөөлийн тухай хууль байлаа. Үндсэн хуульд өршөөл үзүүлэх онцгой эрхийг УИХ эдэлнэ гэж заасан байдаг. Энэ дагуу 2000, 2006, 2015 гэхчлэн онуудад Өршөөлийн тухай хуулийг зургаан удаа балатж байсан билээ. 2000 оны хуулиар 6700 ялтанд өршөөл үзүүлж, 2009 онд 2440 ялтныг сулласан. Энэ жил тэгш ойн жил тул өршөөл үзүүлсэн. 150 хоригдлыг суллах, өсвөр насны 25 хүүхдийг суллах, хорих ялыг зорчих эрхээр хязгаарлах зэргээр нийт хоригдлын 46 хувийг өршөөх тухай хуулийг УИХ-аас баталсан. Авлига албан тушаалын гэмт хэрэг, хүний амь насанд хүрсэн, хүчингийн хэрэг үйлдсэн ялтнуудыг өршөөхгүй. Мөн өмнө нь өршөөлийн хуульд хамрагдсан хүнийг Өршөөлийн хуульд дахин хамруулахгүй зэрэг зарчмыг баримталсан. Зөрчлийн хуулиар торгуулийн шийтгэл ногдуулсныг чөлөөлөх зохицуулалтыг оруулж ирсэн. Ийм гол хуулийг УИХ баталлаа.

Мөн “Патентийн эрхийн тухай хууль”, “Зохиогчийн эрхийн тухай хууль” зэргийг хэлэлцэж эхлээд байгаа. Анх удаа АТГ-ын Дэд даргыг томилохоор сонсгол хийж, Г.Азжаргалыг томиллоо. Халаасны дарга нарыг гэнэтхэн томилдог жишгийг халж, томилгооны сонсголыг анх удаа хийлээ. Түүнчлэн намрын чуулганаар “Хувь хүний нууцын тухай хууль”, “Цахим гарын үсгийн тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль” зэрэгт анхаарч ажиллахаар төлөвлөж байна” хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button