НИЙГЭМ

Өвчтөний 13 шүдийг авсан “зэрлэг” эмэгтэй

Америкийн Невада мужийн нэгэн оршин суугч эмэгтэйг цагдаа нар хэд хоногийн өмнө баривчлан саатуулжээ. Эмэгтэйн хийсэн хэрэг нь тун ч хачирхалтай. Шүдний эмчийн өрөө рүү нэвтрэн орж, нэгэн өвчтний 13 шүдийг нь авчихсан аж. Бүр нэг дор 13 шүд. Шүдний “гэмт хэрэг” үйлдээд зогсохгүй бас хэсэг хугацааны дараа чамгүй их мөнгө хулгайлсан байна. Ийм төрлийн хэрэг тус мужид анх удаа гарч байгаа  талаар “The Indepndent” мэдээллээ.

Дээрхи хэргийг Лорел Эйк гэгч эмэгтэй үйлдсэн ба тэрбээр өмнө нь шүдний эмнэлэгт ажиллаж байсан ч шүдний эмчээр ажилладаггүй байжээ. Өгсөн мэдүүлэгтээ нэг өвчтний 13 шүдийг авахдаа маш хүчтэй “найдвартай” өвчин намдаагч тариа хийсэн гэсэн байна.

13 шүд сугалж авсан хэрэг үйлдсэнийхээ хоёр хоногийн дараа шүдний эмнэлэг рүү ахин нэвтэрч 22,8 мянган доллар хулгайлжээ. Цагдаа нар ч хэргийн газарт түргэн шуурхай ирсэн байна. Тэд эмнэлгийн өрөөний хаалга нь онгорхой, цонх нь хагарсан байдалтай байхыг шууд анзаарсан байна. Эмэгтэйд хоёр янзын шийтгэл ногдуулах болжээ. Түүнийг бусдын эд хөрөнгө дээрэмдэн тоносонд, мөн ямар ч зөвшөөрөл лицензгүйгээр мэс заслын төрөлд тооцогдох шүд авсан ажилбар хийснийх нь төлөө шийтгэл ногдуулах аж.

Өвчтний шүдийг ямар зорилгоор сугалсан, мөн сугалж авсан 13 шүдээ чухам юунд хэрэглэсэн нь нууц хэвээр үлдэж байгаа бөгөөд хэрэг үйлдсэн эмэгтэй өөрөө ч энэ талаараа ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Гэсэн ч, урьдчилсан таамгаар хүн амины хэрэгт холбоотойгоор шүднүүдийг хэрэглэх гэж байсан байх гэсэн таамаг байгаа юм. Учир нь, криминалистикийн ухаанд нас барсан хүнийг шүдээр нь хэн болохыг нь тогтоодог юм.   

О.АНАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button