ДЭЛХИЙ

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд зэрлэг гахай ингэж нөлөөлдөг

Бодон гахай Дэлхийн уур амьсгалд хэр их хохирол учруулдагийг  тодорхойлохын тулд сүргийн популяцийг урьдчилан таамаглах тусгай загварыг ашиглажээ.  Туршилт судалгааг Дэлхийн таван тивд зэрэг явуулсан аж. Энэ талаар “phys.org” мэдээлжээ.

Бодон гахай (зэрлэг гахай)-н тоо толгой цаг үргэлж нэмэгдсээр ирсэн гэх сонирхолтой тооцоог доктор Кристофер О’Брайан ярьсан байна.

Эцсийн дүндээ, ингэж ихээр тоо толгой нь нэмэгдэх үзэгдэл нь жинхэнэ байгалийн гамшигт хүргэх аюултай гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Эрдэмтэд зэрлэг амьтад хоол хүнс олж идэхийн тулд хөрсийг хайр найргүй сэндийлдэг болохыг онцлон тэмдэглээд, үүний уршгаар агаар мандалд асар их хэмжээний нүүрстөрөгчийг ялгаруулдаг аж. Энэ нь цаашлаад Дэлхийн агаар мандал дахь нүүрстөрөгчийн түвшинг нэмэгдүүлдэг уршигтай аж. Үүнтэй холбоотойгоор, Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хэтэрхий хурдан явагдаж байгааг анхааруулж байгаа юм.

Мэргэжилтнүүд бодон гахайн сүрэг хамгийн ихээр тархан амьдардаг бүс нутгуудад газрын зураг шиг 10 мянган ширхэг карт боловсруулжээ. Үүнийхээ дараа тэд бодон гахайнууд чухам хөрсний аль бүс нутгийн хөрсийг  сүйтгэж байгааг олж илрүүлэх юм байна.

Нэмж дурьдахад, судалгааны явцад ургамлын аймгийн төрөл, цаг уурын нөхцөл, ан амьтдын амьдрах чадварын хүчин зүйлсийг харгалзан үзсэн ажээ. Судалгааны үр дүн нь үнэхээр цочирдуулаад байгаа юм. Өнөөдрийн байдлаар, бодон гахайнууд өөрсдийн амьдардаггүй бүс нутгийнхаа 124 мянган хавтгай дөрвөлжин км газрын хөрсийг сэндийчэж сүйрүүлдэг болохыг олж тогтоожээ.

Зөвхөн хөрсийг сэндийчэж уур амьсгалын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлөхөөс гадна өөр бусад амьтны аймагт ч сөрөг муу нөлөөтэй, түүнчлэн газар тариалангийн аюулгүй байдалд ч нөлөөлөх аюултай гэдгийг эрдэмтэд онцолсон.  

Доктор Николас Паттон нэмж хэлэхдээ, ойрын ирээдүйд Дэлхийн цаг уурын өөрчлөлтөд ан амьтдын үйлдэл, онцлог нөлөөллөөс урьдчилан сэргийлэх аргыг боловсруулахаар ажиллаж байгаа гэв.

О.АНАР

(Эх сурвалж: planetanovosti.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button