Нийгмийн

Сүрэг дунд ДЕЛЬТАВИРУСИЙГ хэдийн АЛДЧИХСАН юм биш үү

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Гаднын улсуудад илгээсэн сорьцуудад гурван сорьцод дельта вирус бүртгэгдсэн” гэж өчигдөр /2021.07.20/ мэдэгдэв.

Коронавирусийн “Дельта” хувилбар хамгийн анх Энэтхэг улсад бүртгэгдсэн. Одоогийн байдлаар дэлхийн 100 гаруй улсад бүртгэгдээд байгаа. Маш хурдтай тархах чадвартай, үхэл, нас баралт өндөртэй тул илүү эрсдэлтэйд тооцогдож буй юм.

Манайд дельтавирусийн анхны тохиолдол тавдугаар сард зөөвөрлөгдөж ирснээр илэрсэн. Тодруулбал, гадаадаас ирсэн таван хүнээс илэрсэн гэж байв. Үүнээс нэг их удалгүй буюу зургадугаар сард “Эрдэнэт”-ийнхэн манайд дельта вирус илэрлээ хэмээн мэдээлэл хийсэн ч, С.Энхболд сайд “тогтоогдоогүй” гэж үгүйсгэсэн удаатай. Өөрөөр хэлбэл зөөвөрлөгдөн орж ирснээс өөрөөр сүргийн дунд тархаагүй гэж үгүйсгэсэн.

Харин өчигдөр гурван тохиолдлыг зарласан нь сүрэг дунд дельтавирусийг хэдийн алдчихсан гэдэгтэй агаар нэг сонсогдсон юм. Нэг ёсондоо дельтавирус сүргийн дунд тархчихсан. Тэгэхээр тухайн гурван тохиолдол нь сүрэгт хэд болж халдварлан үржсэн бэ гэдэг нь өнөөдөр айдас төрүүлж эхлээд байгаа юм.

ХӨСҮТ-ийнхэн “дельтавирусээс айж сүржигнэх, дэвэргэх шаардлагагүй” гэх утгатай тайлбарыг өгч байгаа. Хэрэв үнэхээр сүрэг дунд ДЕЛЬТАВИРУСИЙГ хэдийн АЛДЧИХСАН юм бол цаашид халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн сахих, яах ийх талаар зөвлөмж мэдээллээ иргэддээ өгч эхлэмээр байгаа юм. Илүү их хохирол амсаж, илүү олон хүний амь насыг эрсдэлд оруулахгүй нь төлөө сүржин загнахаас өөр аргагүй.

Манайхан яг одоо зун цагийн амралт зугаалга гэж назгайраад халдвар хамгааллын дэглэмээ үл тоох байдал руу орчихсон байна. Энэ байдал илүү их эрдсдэлд оруулж болзошгүйг санахад илүүдэхээргүй болчихлоо.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-07-21 12:17

Orj ireh n tsag hugatsaani l asuudal bsan shu dee

Zochin
Zochin
2021-07-21 13:12

Chaldvar sudlal, eruul mendiin yamaand YOK erch uurgiig buren schiljuulj og. Meregjiliin chumuusiin ajiliin taivan chiilguul, ter cheregjsen churandaa Amarsaichan ed nariig daraagiin schatand ajiluul. Emch suvilagch nar l ochtnoo avardag. Odoo oorchlolt chiich estoi

zovrelioptor
zovrelioptor
2021-07-26 04:12

hello there and thank you for your information – I have certainly picked up something new from right here. I did however expertise a few technical issues using this web site, as I experienced to reload the site a lot of times previous to I could get it to load correctly. I had been wondering if your web host is OK? Not that I am complaining, but sluggish loading instances times will very frequently affect your placement in google and can damage your high-quality score if ads and marketing with Adwords. Anyway I am adding this RSS to my e-mail and could look out for a lot more of your respective exciting content. Ensure that you update this again very soon..

Back to top button