ДЭЛХИЙ

Бразиль улсад конавирусын шинэ омог “Гамма” бүртгэгдлээ

Бразилийн нэг муж улсад, тодруулбал тус улсын баруун хойд хэсэгт орших Амазонас мужид коронавирусын шинэ омог болох “Гамма” хувилбарын гурван шинэ мутаци нэг дор илэрсэн шуурхай мэдээ байна. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, “Гамма” хувилбар тун ойрын хугацаанд Дэлхийн бусад улс оронд хурдацтай тархана хэмээн таамаглал дэвшүүллээ.

Бразилийн “Fiocruz” Биологийн Судалгаа-Шинжилгээний Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн вирус судлаач Фелипе Навегу хэлэхдээ, коронавирусын “P.1” хувилбар нь одоогоор Бразиль улсад хамгийн ихээр тархаж байгаа бөгөөд шинэ вирусын онцлог нь маш хурдан өөрчлөгддөг буюу мутацид ордогийг онцлов. Үүний үр дүнд гурван өөр дэд зүйл нэгэн зэрэг илэрсэн аж.

Бразилийн мэргэжилтнүүд анхны “Гамма” хувилбартай харьцуулбал шинэ коронавирусын дэд зүйлүүд нь хэр тэсвэртэй байж болох талаар санаа зовниж байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн, шинэ мутациуд нь ирэх хэдэн сарын хугацаанд Бразиль улс даяар тархах болно гэж мэргэжилтнүүд анхааруулжээ. Үүний зэрэгцээ, эрдэмтэд шинэ дэд зүйл нь хэр аюултай, нас баралтын ямар түвшинд хүргэх эрсдэлтэйг, хэр зэрэг халдварлах чадвартай талаархи мэдээлэл хараахан алга байна. Өнөөдрийн байдлаар Бразиль улс коронавирусын халдварын тархалтын тоогоороо дэлхийд эхний гуравт орж байна. Тус улсад 19 сая хүн халдвар авч, 525 мянган хүн хүндрэлийн улмаас нас бараад байна.

О.АНАР

(Эх сурвалж: planetanovosti.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хан
Хан
7 сар 21, 2021 12:59

Ёоо бас уу яамар яадаргаатай тэнэг өвчин бэ

Холбоотой мэдээ

Back to top button