Нийгмийн

Өндгөвчөө өөрөө сувилах үр дүнтэй аргууд

Өндгөвч бол эмэгтэй хүний биеийн чухал эрхтэн. Энэ нь эмэгтэй хүний биеийн байдал, зүс царай, хүүхэд төрүүлэхэд туйлын чухал үүрэгтэй байдаг ба түүнээс шүүрэн ялгарч буй эм гормон нь эмэгтэй хүний гоё байхын эх сурвалж болдог. Үүнийг эмэгтэйчүүдийн “биеийн илбэчин” гэдэг. Тэгвэл өндгөвчийг хэрхэн сувилбал зохих вэ?

Үргэлж биеийн дасгал хийх, хоол ундаа зөв тохируулах, сайн унтаж амрах хэрэгтэй хэмээн эмч нар маш тодорхой зөвлөгөө өгдөг.

Үргэлж биеийн дасгал хийх:

Биеийн дасгал хөдөлгөөн хийвэл цусны эргэлтийг сайжруулан, өндгөвчийг оролцуулсан бүх эрхтэн хүчилтөрөгч болон шим тэжээлийг хангалттай хүртэж чаддаг аж.

Хоол ундаа сайтар тохируулах:

Хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон үр тарианы зүйлүүд нь эм гормонд чухал нөлөөтэй байдаг. Эдгээр нь бие дэх гормоныг нөхөх буюу орлож, түүний тэнцвэртэй байдлыг хадгалдаг.

Сайн унтаж амрах:

Хангалттай нойр авах, амрах нь их тархины гадаргаар дамжин дотоод шүүрлийн үйл ажиллагаа, хөдөлгөөнийг зохицуулж, эм гормоны шүүрэл болон тархалтыг тэнцвэржүүлэхэд тустай бөгөөд эмэгтэйчүүдийн залуу төрхийг урт хугацаагаар хадгалж чаддаг ажээ. Дээрх зөвлөгөөг дагахаас гадна, хамгийн гол хүчин зүйл бол стрессгүй байх гэдгийг эрдэмтэд онцолдог. 

(Эх сурвалж: womanjournal.com)

О.АНАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button