ДЭЛХИЙ

Америкийн “Үхлийн хөндий” 81 градус хүрч халав

мерикийн баруун хэсгээр хүн төрөлхтний түүхэнд урьд хожид тохиож байгаагүй итгэмээргүй агаарын халуун үзэгдэл боллоо. Калифорни мужид орших “Үхлийн хөндий”-д агаарын температур цельсийн 81 градуст хүрсэн байна.

Өмнө нь өнгөрсөн долоо хоногийн бямба гараг (2021.07.17)-т “Үхлийн хөндий”-н төв цэгт агаарын температур 54 градуст хүрчээ.

Үнэн хэрэг дээрээ 54 градусаас ч их байсан бөгөөд температур хэмжигч термометроор өөр тоо заасан байна.

Хэрэв үнэхээр дээрх тоо нь үнэн бол манай гараг дээр ажиглагдсан хамгийн өндөр агаарын температур юм. “Үхлийн хөндий”-н төвөөс холгүйхэн орших явган хүний замын агаарын температур 81,11 градуст хүрсэн байна.

Ричард Рейдер гэгч америк эр “Үхлийн хөндий”-г зорин очиж, тэнд чухам хэр зэрэг халуун байгааг өөрийн биеэр шалгасан байна. Тэрбээр “Үхлийн хөндий”-гөөр 16 км газар унадаг дугуйгаар жийсэн байна. Тэнд аялж байсан бусад жуулчид харин агааржуулагч нь асаалттай машинаасаа бараг л  цухуйгаагүй аж. Зөвхөн термометрийн заалтын зургийг авах гэж л машинаасаа буусан байна.

Агаарын температур дээд цэгтээ тулан халсан нь хүмүүст төдийгүй цахилгааны шугам сүлжээнд хүртэл нөлөөлсөн байна. Халууны улмаас олон тооны ойн түймэр гарах шалтгаан болов. Тодруулбал, Өмнөд Орегон мужид гал түймэрт байшин барилга ч өртөн хохирол амсчээ. Үүний улмаас олон оршин суугчид тог цахилгаангүй болсон байна.

О.АНАР

(Эх сурвалж: planetanovosti.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-21 17:27

Эхний зураг дээрх замын асф�##�ьт хайлмаар юм ?

Зочин
Зочин
2021-07-21 19:13

Агаарын хэм 54 гаруй, хөрсөн дээр 81 хүрсэн юм байна. Хоёр өөр ойлголт шүү.

Зочин
Зочин
2021-07-21 19:52

Ойн түймэр шун�##�аас илүү хохиролтой

Холбоотой мэдээ

Back to top button