ДЭЛХИЙНийгмийн

Трампын холбоотныг гадаадын засгийн газарт ажиллаж байсан сэжигтнээр баривчилжээ

Тэрбумтан, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын олон жилийн холбоотон Томас Барракыг Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын агентлагийн үүрэг гүйцэтгэгч гэсэн хэрэгт сэжиглэн Лос Анжелес хотод баривчилсан байна.

Мэдээллийн эх сурвалж нь АНУ-ын Хууль Зүйн Яамны Ерөнхий прокурорын туслахын үүрэг гүйцэтгэгч Марк Леско “BBC” агентлагт өгсөн ярилцлага юм.

Өдгөө 74 настай Томас Баррак нь ”REIT Colony Capital” хэмээх хөрөнгө оруулалтын компанийг үүсгэн байгуулагч ба 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Дональд Трампын сонгуулийн штабт гол зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн. Трампын сонгуулийн бүхий л хандив тусламжийн мөнгийг цуглуулахад түүний нөлөө асар их байсныг энд дурьдах нь зүйтэй.

Барракийг сонгуулийн кампанит ажлын үеэр болон дараа нь Арабын Нэгдсэн Эмират Улсын өмнөөс хууль бусаар “лобби” хийсэн хэрэгт ийнхүү буруутгаж эхлээд байгаа юм. Гэсэн ч, Томас Барракийн бие төлөөлөгч дээрхи мэдээллийг үгүйсгэж, түүнийг гэм буруугүй хэмээн удаа дараа мэдэгдэх болов.

Барракийг 2019 онд Холбооны Мөрдөх Товчоо (FBI)-нд олон удаа худал ташаа мэдүүлэг өгсөн, хуйвалдаан зохион байгуулж, шударга ёс тогтоох явцад саад учруулсан хэмээн буруутгаж байгаа юм. Түүнд долоон хуудас бүхий яллах дүгнэлт үйлдсэн ба Барракийн дор ажилладаг 27 настай Мэттью Граймс, АНЭУ-ын иргэн 43 настай Рашид Султан Рашид Аль Малик Алшаххи нарыг ч дээрх хэрэгт хамсаатнаар гар бие оролцсон хэмээн буруутгаж байгаа юм.

Томас Баррак, Мэттью Граймс нарыг өчигдөр (2021.07.20) Калифорнид баривчлан саатуулсан. Харин АНЭУ-ын иргэн Алшаххи одоо хэр нь эрх чөлөөтэй хэвээр байгаа аж. Барракийн хувьд Холбооны хэргээр ял сонсч буй Трампын хамгийн сүүлийн холбоотон болж байгаагаараа анхаарал татаж шуугиан дэгдээгээд байгаа юм.

О.АНАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button