Нийгмийн

Токиогийн олимпын нээлтийг чимсэн Монголын далбаа

Үзэгчгүй болж буй “Токио-2020” олимпын наадмын нээлтийг Монгол Улсын нэгэн иргэн үзэж, сүйхээтэй нь аргагүй улсынхаа далбааг дэлхийд сурталчлав.

Олимпын шууд дамжуулалтад Монголын далбаа байсхийгээд өртөн, цэнхэр дэлгэцээр үзэн суугаа монголчуудынхаа сэтгэлийг хөдөлгөлөө.

“Токио-2020” олимпод Монгол Улс жүдо, чөлөөт бөх, байт харваа, буудлага, бокс, сагсан бөмбөгийн 3×3, усанд сэлэлт, ширээний теннис, хөнгөн атлетик, хүндийг өргөлт зэрэг спортын  10 төрөлд  43 тамирчнаа сойж байгаа юм. Энэ нь “Москва-1980”, “Рио-2016” олимпод мөн 43 тамирчаа оролцуулсан дээд амжилтыг давтсан үзүүлэлт.

Тэдний 12 нь (О.Гүндэгмаа, С.Батцэцэг, Э.Бэхбаяр, О.Бурмаа, Д.Амартүвшин, М.Уранцэцэг, Д.Сумъяа, Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр, Б.Сэр-Од, Э.Цэндбаатар, М.Анхцэцэг) Гавьяат тамирчин цолтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Чимэх юу байхав дээ манайхаас өөр дүрэм журамыг нь зөрчөөд хөөгдөөд гарсан тохиолдол байсангүй дээ

Холбоотой мэдээ

Back to top button